FEATURED EVENT
Сүлжээ нь стратеги төлөвлөлт хийх цуврал хэлэлцүүлгээ гишүүн байгууллагуудынхаа хамтаар 3 дугаар сарын 24,25-нд зохион байгууллаа.
Эмэгтэйчүүдийн Манлайллын Сүлжээг хамтран зохион байгуулж байна.
"ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НҮДЭЭР: АСРАЛЫН ЭДИЙН ЗАСАГ" XIV ЧУУЛГАН зохион байгуулагдах гэж байна.
monfemnet monfemnet monfemnet
2023.03.24-25
2021.10.20
2023.5.10
Equality fund-н санхүүжилтээр Сүлжээний 3 жилийн стратегийг хамтын дүн шинжилгээнд суурилан, оролцооны аргаар тодорхойлох үйл явц үргэлжилж байгаа ба удахгүй эцэслэнэ. Энэ удаагийн хэлэлцүүлэг нь: Хүсч буй нийгмийн өөрчлөлтийг авчрах, феминист хөдөлгөөн өрнүүлэх өөрчлөлтийн онолоо боловсруулж эхлэх; Феминист хөдөлгөөн дэх Collective care/Хамтын халамжийн үзэл баримтлал, ач холбогдлын талаар ойлголтоо нэгтгэх, эв санааны нэгдэл бүхий дэмжлэг, итгэлт харилцааны орон зайг тэлэх зорилтын хүрээнд хийгдлээ. Хэлэлцүүлэг нь: I. Өнгөрснийг шүүн тунгааж, одоог шинжлэх II. Феминист хөдөлгөөн ба Хамтын халамж III. Ирээдүйн зураглал ба хамтын стратеги гэсэн 3 хүрээнд явагдлаа.
“Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд” ТББ, “МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээ” ТББ-ын консорциумаас эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог бэхжүүлэх, сонгуульт албанд олон нийтийн итгэлийг хүлээн ажиллах, нийгмийн өөрчлөлтөд манлайлан оролцох хүсэл эрмэлзэлтэй эмэгтэйчүүдийг дэмжих зорилготой “Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ”-г зохион байгуулан ажиллаж байгаа билээ. Энэхүү сүлжээ нь БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (КОЙКА), НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд хэрэгжиж байна. Эмэгтэйчүүдийн Манлайллын Сүлжээ нь манлайлагч эмэгтэйчүүдийг улс төрд татан оруулах, шийдвэр гаргах түвшний албан тушаалд горилох, улс төрийн сонгуульд нэр дэвших, улмаар иргэдийн итгэлийг хүлээн хүний эрхэд суурилсан, жендэрийн тэгш байдлын зарчимд нийцсэн, тогтвортой хөгжлийн зорилгыг тээсэн бодлогын санаачилгуудыг манлайлан ажиллахад шаардагдах мэдлэг мэдээлэл, ур чадвар, эв санааны нэгдэл, хамтын нөлөөллийн олон талт дэмжлэг үзүүлэх орчин, тулах цэг байх эрхэм зорилготой.
2006 оноос эхлэн МОНФЕМНЕТ үндэсний сүлжээнээс “Эмэгтэйчүүдийн нүдээр” чуулганыг зохион байгуулсаар ирсэн. Энэ чуулган иргэний нийгмийн талбарт томоохон байр суурь эзэлдэг, ардчилал, хүний эрх, жендэрийн тэгш эрхэд суурилсан бодлогын хэлэлцүүлэг өрнүүлдэг, олон талт төлөөллийг хангадаг олон нийтийн хараат бус индэр болон хөгжсөөр байна. Энэ жилийн XIV чуулган нь “Эмэгтэйчүүдийн нүдээр: Асрахуйн эдийн засаг" сэдвээр 5 дугаар сарын 10-нд Шангри-ла зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдах гэж байна.
Тэргүүлэх чиглэл/Стратеги
Мэдээ
"Эмэгтэйчүүдийн нүдээр" чуулган
Хэвлэл
Бидний тухай

МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ нь эмэгтэйчүүдийн эрх, хүний эрх, жендэрийн тэгш эрх, бодит ардчилал, нийгмийн шударга ёсыг төлөвшүүлэх олон нийтийн өргөн оролцоотой, тогтвортой, хувьсах чадвартай үндэсний хөдөлгөөнийг хөгжүүлэх хүч болох зорилготой нам бус, төрийн бус байгууллага юм.

 Сүлжээ нь анх 2000 оны Монголын эмэгтэйчvvдийн ТББ-ын 5-р чуулганы оролцогчдын санаачилагаар анх Монголын эмэгтэйчүүдийн ТББ-ын Үндэсний Сүлжээ нэртэйгээр байгуулагдсан. 2007 онд Сүлжээ нь анх удаа зохицуулах албатай болсон.

Үйл ажиллагаагаа илүү өргөн хүрээтэй, үр дүнтэй болгох зорилгоор цар хүрээгээ тэлсэнтэй холбогдуулж, 2007 оны чуулганаар дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулж  жендэрийн тэгш эрх, эмэгтэйчүүдийн хүний эрх, ардчилал, нийгмийн шударга ёсны төлөө ажиллах болсон.

Дэлгэрэнгүй
Гишүүд
Хандив өгөх