Бидний тухай
Танилцуулга
Бүтэц
Зөвлөл
Түгээмэл асуулт хариулт
Мэдээ
САНААЧИЛГА
Бүтээгдэхүүн
Хэвлэл
Тайлан
Шаардлага
Гишүүд
Гишүүд
Гишүүнээр элсэх
Чуулган
En
Тэргүүлэх чиглэл/Стратеги
Улс төрийн эрх мэдэл
Нутгийн иргэд, залуус, эмэгтэйчүүд, гадуурхагдсан, цөөнх бүлгүүд нийгмийн шударга ёс, нийтийн ашиг сонирхол, өөрсдийн амьдралын чанарыг ахиулах улс төрийн мэдлэг, ухамсар, нөлөө, хамтын хүч, орон зайгаа бэхжүүлнэ.
Эдийн засгийн эрх мэдэл
Эмэгтэйчүүд, ялангуяа орлого багатай, хөдөөгийн бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон, ахмад насны, гадуурхагдсан, цөөнх бүлгийн эмэгтэйчүүд эдийн засгийн эрх ашгаа тодорхойлох, илэрхийлэх, хамгаалах, ахиулах чадамж, хамтын хүчээ нэмэгдүүлнэ.
Соёлын эрх мэдэл
Эмэгтэйчүүд, залуус, нутгийн хамт олон, бүлгүүд эцгийн эрхт ёс, жендэрийн тэгш бус байдалд суурилсан эрх мэдлийн ялгаа, ялгаварлан гадуурхал, хүчирхийллийг өөгшүүлэгч нийгэм соёлын хэм хэмжээг өөрчлөн, эерэг соёлыг бүтээн түгээх чадамжаа тэлнэ.
Эрх зүйн чадамж
Эмэгтэйчүүд, залуус, орлого багатай иргэдийн эдийн засаг, бэлгийн болон нөхөн үржихүйн зэрэг эрхээ хуулийг ашиглан хамгаалах мэдлэг, чадварыг дээшлүүлэх, феминист эрх зүйн онол, практикийг хөгжүүлэх, аргачлал, баг, хамт олон бүрдэнэ.
Феминист хөдөлгөөн / Хамтын хүч
Сүлжээний ажлын алба, гишүүд, түншлэгчид феминист үнэт зүйл, зарчмыг ажил амьдралдаа шингээн, эв санааны нэгдлээ бэхжүүлж, хөдөлгөөн өрнүүлэх чадамжаа дээшлүүлнэ; улмаар нийгмийн шударга ёсыг ахиулах тогтолцооны өөрчлөлт авчрахуйц феминист зарчимд суурилсан үндэсний хөдөлгөөн бэхжиж, тэлнэ.