Бидний тухай
Танилцуулга

МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ нь эмэгтэйчүүдийн хүний эрх, жендэрийн тэгш байдал, нийгмийн шударга ёсыг хангахын төлөө ажилладаг 19 байгууллагын гишүүнчлэлтэй, нийгэмд үйлчилдэг ашгийн бус, нам бустөрийн бус байгууллага юм.

Сүлжээ нь анх 2000 оны Монголын эмэгтэйчvvдийн тєрийн бус байгууллагын 5-р чуулганы оролцогчдын санаачлагаар анх Монголын эмэгтэйчүүдийн ТББ-ын Үндэсний Сүлжээ нэртэйгээр байгуулагдаж, 2005 оноос эхлэн эрчимтэй шинэчлэгдэж ирсэн. 2007 онд Сүлжээ нь анх удаа зохицуулах албатай болж, дүрмээ дахин шинэчлэн баталсан.

Үйл ажиллагаагаа илүү өргөн хүрээтэй, үр дүнтэй болгох зорилгоор цар хүрээгээ тэлсэнтэй холбогдуулж, 2007 оны чуулганаар дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулж жендэрийн тэгш эрх, эмэгтэйчүүдийн хүний эрх, ардчиллыг хангах, нийгмийн шударга ёсны төлөө ажиллах болсон.

monfemnet
ЭРХЭМ ЗОРИЛГО
Нийгмийн бүх хүрээг хамарсан, олон нийтийн өргөн оролцоотой, ардчилсан, нээлттэй, зоримог, тууштай жендэрийн тэгш эрх, шударга ёсны төлөө үндэсний хөдөлгөөнийг өрнүүлэх хүч болох явдал юм.
monfemnet
АЛСЫН ХАРАА
Жендэр, нас, шашин, бэлгийн баримжаа, намын гишүүнчлэл, угсаа гарал, газарзүйн байршил, нийгмийн статус, арьсны өнгө зэргээс үл хамааран, хүн бүр эрхэм чанараа мэдрэн, айх аюулгүй, дарамтгүй, эрх чөлөөтэй амьдран, авьяас билгээ хөгжvvлж, амьдралаа өөрөө зохиож, аз жаргалаа эрэлхийлэх тэгш боломжийг хангасан нийгмийг төлөвшүүлэх.
Бүтэц

УДИРДАХ ЗӨВЛӨЛ

Бүх гишүүдийн бага хурлын хооронд нийт гишүүдийн бага хурлаас 3 жилийн хугацаатай сонгогдсон Удирдах зөвлөл нь хамтын удирдлагын зарчимд тулгуурлан сүлжээг удирддаг.

monfemnet
Б.Оюундарь
Хөөрхөн зүрхнүүдийн аян ТББ-ын Зохицуулагч
monfemnet
М.Цасчихэр
“Эрчүүд-Эрүүл гэр бүл” төв ТББ-ын Тэргүүн
monfemnet
Н.Баярсайхан
Хил хязгааргүй алхам ТББ-ын Тэргүүн
monfemnet
Х.Номингэрэл
Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд ТББ-ын УЗ-ын дарга
monfemnet
Г.Уранцоож
Хүний эрх хөгжил төвийн Тэргүүн
monfemnet
Х.Зауреш
Казах эмэгтэйчүүдийн “Арулар” холбооны Гүйцэтгэх захирал
monfemnet
Д.Цэнд-Аюуш
Хууль - Хүний эрх төвийн Гүйцэтгэх захирал
ДҮРМИЙН ХОРОО

Дүрмийн хороо нь Сүлжээг хөгжүүлэх, эв нэгдлийг хангах, ёс зүйг бэхжүүлэхэд туслах зорилготой. Дүрмийн хороог Бүх гишүүдийн хурлаас 3-5 гишүүний бүрэлдэхүүнтэй сонгодог.

monfemnet
Э.Эрдэнэцэцэг
Охид залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төвийн Захирал
monfemnet
Ж.Адьяа
Эмэгтэйчүүд Амьдрал Төв-ийн Тэргүүн
monfemnet
Х.Өнөрсайхан
Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн олон нийттэй харилцах мэргэжилтэн
ЗОХИЦУУЛАХ АЛБА

Зохицуулах алба нь Ерөнхий зохицуулагчийн удирдлага дор Сүлжээний үр нөлөөтэй, тасралтгүй ажиллах нөхцлийг бүрдүүлж, өдөр тутмын үйл ажиллагааг явуулдаг.

monfemnet
Д.Энхжаргал
МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээний Ерөнхий зохицуулагч
monfemnet
Д.Должинсүрэн
Хөтөлбөрийн менежер
monfemnet
Т.Наранцэцэг
Санхүү/Захиргааны ажилтан
monfemnet
Д.Үржинханд
Мэдээлэл/гадаад харилцааны ажилтан
Түгээмэл асуулт хариулт

Эцгийн эрхт ёс гүн нэвчсэн өнөөгийн нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын тогтолцоог үндсээр нь өөрчлөн хувьсгаж хүн бүрийн өөрөө өөрийгөө бүтээлчээр туурвих, тодорхойлох, танин мэдэх, илэрхийлэх ядуурал, байгал орчны сүйрэл, тэгш бус байдал, ялгаварлан гадуурхал, хүчирхийллээс ангид эрх, эрх чөлөөтэй амьдрах бодит боломжийг хангах зорилготой өөрийгөө болон нийгмийг зэрэг өөрлөн хувьсгах, шинээр бүтээхийг шаарддаг идеологи, хөдөлгөөн, философи, амьдралын хэв маяг юм.

Ерөнхий зорилго: 

  • Жендэрийн тэгш эрхийн төлөө болон эрэгтэй, эмэгтэй, аливаа бүлэг хүмүүсийг жендэр, нас, бэлгийн баримжаа, чадвар, рас (арьс өнгө), шашин шүтлэг, яс үндэс, байршил, анги, каст, угсаа гарлаар нь ялгаварлан гадуурхаж, дарамталж, мөлжихөд хүргэдэг эрх мэдлийн бүхий л нийгмийн харилцаануудыг хувьсган өөрчлөхийн төлөө.
  • Эрэгтэйчүүдийн одоо эдэлж буй эрх мэдэл, байр суурийг хуваалцах бус, эрэгтэйчүүдтэй адилхан болох бус харин байгальд ээлтэй, хүн бүрийн нийгэм, эдийн засгийн тэгш эрх, бүх хүний эрхийг хангасан, хүчирхийлэл, дайн, мөргөлдөөн, цэрэгжилтээс ангид цоо шинэ нийгмийн тогтолцоог байгуулах

1.МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээний үнэт зүйлс болон байгууллагын дүрмийг уншиж танилцах;

  • Сүлжээний үнэт зүйлс, зарчим, бодлого, стратеги, дүрмийг хүлээн зөвшөөрч, гишүүнд тавигдах шаардлагыг хангасан аливаа хувь хүн, бүлэг, төрийн бус байгууллага сайн дурын үндсэн дээр гишүүнээр элсэж болно.

2.МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээний Зохицуулах албатай холбогдон, гишүүнээр элсэх хүсэлтээ өгөх.

3.Сүлжээнд гишүүн элсүүлэх асуудлыг Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Удирдах зөвлөлийн нийт гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.

4.Удирдах зөвлөлөөс гишүүнчлэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд гишүүнчлэлийн татварыг тогтсон журмын дагуу төлнснөөр таны гишүүнчлэл баталгаажина.

  • Шинээр элссэн гишүүний татвар төлөх хугацаа нь Удирдах зөвлөлийн шийдвэр гарсан өдрөөс эхлэн тооцогдоно

МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээний Зохицуулах албатай холбогдон, сургалтын хэрэгцээ, агуулгыг ярилцаж, төсвийг тодорхойлно.

Сүлжээ нь үндсэн зорилгоо үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд үндэсний болон олон улсын төрийн ба ТББ болон бусад байгууллагатай дараах хэлбэрээр хамтран ажиллана:

– Мэдээллээ харилцан солилцох, туршлага, арга зүйгээ хуваалцах;

– Мэдлэг, туршлага, хүч, нөөцөө нэгтгэн, хамтран ажиллах, харилцан туслалцах;

– Нийтлэг алсын хараа, ашиг сонирхол, нэгэн зорилгын төлөө эвсэл, сүлжээнд нэгдэн ажиллах;

– Тэгш эрхтэй, үр дүнтэй түншлэлийг хөгжүүлэх;

– Хүчтэй, зохион байгуулалттай, өргөн суурьтай хөдөлгөөн өрнүүлэх;Нэгдмэл байр суурь, үзэл санаа, зарчимд тулгуурлан шударга ёс, хариуцлагыг шаардах, бодлогод нөлөөлөх