МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ нь эмэгтэйчүүдийн эрх, хүний эрх, жендэрийн тэгш эрх, бодит ардчилал, нийгмийн шударга ёсыг төлөвшүүлэх олон нийтийн өргөн оролцоотой, тогтвортой, хувьсах чадвартай үндэсний хөдөлгөөнийг хөгжүүлэх хүч болох зорилготой нам бус, төрийн бус байгууллага юм.
Сүлжээ нь анх 2000 оны Монголын эмэгтэйчvvдийн ТББ-ын 5-р чуулганы оролцогчдын санаачилагаар анх Монголын эмэгтэйчүүдийн ТББ-ын Үндэсний Сүлжээ нэртэйгээр байгуулагдсан. 2007 онд Сүлжээ нь анх удаа зохицуулах албатай болсон.
Үйл ажиллагаагаа илүү өргөн хүрээтэй, үр дүнтэй болгох зорилгоор цар хүрээгээ тэлсэнтэй холбогдуулж, 2007 оны чуулганаар дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулж жендэрийн тэгш эрх, эмэгтэйчүүдийн хүний эрх, ардчилал, нийгмийн шударга ёсны төлөө ажиллах болсон.