Асрахуйн эдийн засаг ба эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар НҮБ-ын Хүний эрхийн хороонд бие даасан илтгэл хүргүүллээ.

Асрахуйн эдийн засгийн тогтолцооны төлөө алхам алхмаар урагшилсаар.

Асрамж, халамж шаардлагатай хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүн болон тэднийг асарч буй хэн бүхэнд зориулсан чанартай, хүртээмжтэй, боломжийн үнэтэй үйлчилгээ, бүтэц, тогтолцоог бий болгох нь бидний урт хугацааны эрхэм зорилго хэвээр байна.

Асрахуйн эдийн засаг ба эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар НҮБ-ын Хүний эрхийн хороонд бие даасан илтгэл хүргүүллээ.

Монфемнет Үндэсний Сүлжээ нь асран халамжлах хөдөлмөрийн үнэлэмж, жендэрийн тэгш байдал, хүний эрхийн уялдаа холбоог тодотгосон энэхүү илтгэлээрээ дамжуулан Монгол Улсад асрахуйн эдийн засгийг таниулах, улмаар төр, засгийн бодлого шийдвэрт бодит нөлөө үзүүлэх зорилго тавин ажиллаж байна.

“Асрахуйн эдийн засаг” гэх энэ ойлголт нь нийгмийн үнэт зүйл, бодлогын шинэ чиглэл болон төлөвших ёстой гэдэгт бид итгэдэг.

Бид алхам алхмаар урагшилсаар байх болно.