Ази-Номхон далайн бүсийн ИНБ-ын форумд МУ-ын ИНБ-уудын хамтын нөллөөллийн үр дүнг танилцууллаа
Ази-Номхон далайн бүсийн ИНБ-ын форумд МУ-ын ИНБ-уудын хамтын нөллөөллийн үр дүнг танилцууллаа
Монгол улсын нийгэм-эдийн засаг, газарзүйн онцлог:
Өргөн уудам, хүн ам сийрэг суурьшсан газар нутагт, нэн ялангуяа гадуурхагдсан, алслагдсан орон нутгийн иргэдэд нийгмийн хамгаалал, тусламж үйлчилгээг эрх тэгш хүртээмжтэй хүргэх сорилттой тулгардаг.
ИНБ-ууд нийгмийн өөрчлөлтийн төлөөх хувь нэмэр:
Монфемнет Үндэсний Сүлжээ нь 21 гишүүн байгууллагын хамт Бээжингийн тунхаглалын 30 жилийн хүрээнд түүний үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг Ази-Номхон далайн бүсэд хянан хэлэлцэх процесс, НҮБ-ын Эмэгтэйчүүдийн аж байдлын коммис (CSW), Эмэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхалтыг устгах хороо (CEDAW), ТХЗ зэрэг бүсийн, олон улсын механизмуудад оролцож, нийгмийн олон талт төлөөллийн дуу хоолойг хүргэхийн төлөө ажиллаж байна.
 Бидний хамтын нөллөөллийн үндсэн чиглэлүүд:
– Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, Бэлгийн цогц боловсролын үнэлгээнд тулгуурласан бодлогын тойм – нийгмийн гадуурхагдсан бүлгүүдэд
– Улс төр дэх эмэгтэйчүүдийн манлайлал:
– Асрахуйн эдийн засаг: Цалингүй асрахуйн хөдөлмөр эрхлэгчдэд чиглэсэн бодлого, эрх зүйн орчныг бий болгох
Хэнийг ч үл орхигдуулах нийгмийн төлөө бид зорьж байна.