Кайр хотноо 1994 онд хуралдсан Хүн ам ба хөгжил олон улсын бага хурал (ICPD)-д хүн ам зүйн асуудлаарх дэвшүүлсэн зорилтуудад хувь хүний хөгжлийг тэргүүлэх асуудал хэмээн тодорхойлсон нь дэлхий нийтэд томоохон өөрчлөлт болж буйг илтгэж байна. Тус хурлаас баталсан Мөрийн хөтөлбөрт хүний эрх, тогтвортой хөгжил, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чухалчилдаг ба ICPD-ийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг ахиулахад иргэний нийгэм чухал үүрэг гүйцэтгэж байна.
ICPD+30-ийн ололт амжилтыг дүгнэх зорилгоор 2024 оны 4-р сарын 25-ны өдөр CFPA, IPPF, НҮБ-ын Хүн амын сан хамтран мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, тулгамдаж буй сорилтуудыг тодорхойлж шийдвэрлэхэд иргэний нийгмийн үүрэг оролцоонд анхаарлаа хандуулсан бүсийн семинарыг Бээжин хотод зохион байгууллаа.
МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ нь “Бэлгийн болон нөхөн үржихүйн боловсролоор дамжуулан олон нийтийг чадавхижуулах нь” сэдвээр илтгэл тавьж, бэлгийн цогц боловсролын талаарх мониторингийн тайлангийн үр дүн, холбогдох зөвлөмжийг танилцуулав.
The 1994 International Conference on Population and Development (ICPD) marked a pivotal shift in global discourse towards prioritizing individual development over demographic targets. Its Programme of Action (PoA) emphasized human rights, sustainability, and sexual and reproductive health services. Civil society has played a crucial role in advancing the ICPD agenda. To commemorate ICPD+30, a regional seminar was held on April 25, 2024, by China Family Planning Association
(#CFPA), International Planned Parenthood Federation
(IPPF), and the United Nations Population Fund (UNFPA) in China focusing on the role of civil society in advancing the agenda and addressing ongoing challenges. MONFEMNET National Network presented “Breaking the silence: Empowering Communities through SRHR Education under ICPD,” sharing insights from a country monitoring report on comprehensive sexuality education.
Thank you,
UNFPA Mongolia, for making it possible for us to attend the regional events.