Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ өмнөх жилүүдийн туршлага, ололт амжилтад тулгуурлан үйл ажиллагаагаа шинэчлэн эхлүүлж байна.
Тус сүлжээ нь улс төрийн нам, үзэл бодол, ажил мэргэжил, амьдралын ялгаатай туршлагатай эмэгтэйчүүдийг холбож, харилцан суралцах, туршлагаа хуваалцах, хамтран ажиллах орон зайг бүрдүүлэх зорилготой.
Сүлжээний шинэ үе шатанд гишүүдийнхээ оролцоо, санаачилгад тулгуурлан хамтын ажиллагааны орон зайгаа хөгжүүлж, өмнөх туршлагаа шинэ мэдлэг, арга барилаар баяжуулахын зэрэгцээ орон нутагт илүү олон эмэгтэйд хүрч ажиллахаар зорьж байна.
Эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих нь зөвхөн хувь хүний ур чадвар, боломжийг нэмэгдүүлэх тухай биш, харин эмэгтэйчүүд өөр хоорондоо холбогдож, хамтдаа суралцан, шийдвэр гаргах үйл явцад дуу хоолойгоо хүргэх боломжийг өргөжүүлэх тухай юм.
Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээний зорилго, үйл ажиллагаа, цаашдын чиглэлийн талаар мэдэх ёстой 7 зүйлтэй хавсаргасан зураглалуудаас танилцана уу.