Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ энэ улиралд Увс, Ховд, Баян-Өлгий аймаг болон Улаанбаатар хотод улс төрийн манлайллын сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Эдгээр сургалт нь сүлжээний гишүүд болон шинэ оролцогчдыг нэгтгэж, харилцан танилцах, туршлагаа хуваалцах, сүлжээний зорилго, үйл ажиллагаа, цаашдын чиглэлийн талаар нэгдсэн ойлголттой болох орон зайг бүрдүүлэх зорилготой.
Мөн тухайн орон нутгийн эмэгтэйчүүдийн амьдрал, улс төр, нийгмийн оролцооны бодит туршлагад тулгуурлан хамтдаа суралцах, мэдлэг бүтээх, улс төрийн манлайллын арга барилаа хөгжүүлэхэд сургалтууд чиглэнэ.
Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ нь улс төрийн нам, үзэл бодол, амьдралын ялгаатай туршлагатай эмэгтэйчүүдийг холбож, тэдний хамтын ажиллагаа, харилцан суралцах боломжийг өргөжүүлэхийг зорьдог.
Энэ удаагийн сургалтууд нь өмнөх туршлагадаа тулгуурлан сүлжээний үйл ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлэх, орон нутаг дахь эмэгтэйчүүдийн холбоо, хамтын ажиллагааг дэмжих нэг алхам болох юм.
Увс, Ховд, Баян-Өлгий аймаг болон Улаанбаатар хотод уулзацгаая!
Сургалтын хуваарь болон оролцооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээний Facebook хуудсанд зурвас илгээнэ үү.