МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ нь эмэгтэйчүүдийн хүний эрх, жендэрийн тэгш байдал, нийгмийн шударга ёсыг хангахын төлөө ажилладаг 19 байгууллагын гишүүнчлэлтэй, нийгэмд үйлчилдэг ашгийн бус, нам бус, төрийн бус байгууллага юм.
Үйл ажиллагаагаа илүү өргөн хүрээтэй, үр дүнтэй болгох зорилгоор цар хүрээгээ тэлсэнтэй холбогдуулж, 2007 оны чуулганаар дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулж жендэрийн тэгш эрх, эмэгтэйчүүдийн хүний эрх, ардчиллыг хангах, нийгмийн шударга ёсны төлөө ажиллах болсон.