Монголын Энх тайвныг цогцлоох хүрээлэн (MONPI) ТББ нь 2023 оны 9-р сард (#8421641) Монгол улсын Улаанбаатар хотод байгуулсан юм. MONPI нь бие даасан, нам бус, ашгийн бус, Монгол Улсын Улаанбаатар хотод байрладаг судалгааны хүрээлэн болно. Манай судалгаа нь Монгол Улсад нээлттэй засаглал, нөхөн сэргээх шударга ёс, нийгмийн уялдаа холбоо, энх тайвны яриа хэлэлцээ ба эвлэрүүлэн зуучлал, хүний эрх, үндсэн эрх чөлөөг хэрэгжүүлэхэд чиглэдэг. MONPI нь Монгол дахь олон төрлийн ИНБ-уудтай нягт хамтран ажиллаж, “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл, Азийн Өмнөд Номхон Далайн Суурь болон Боловсролын Нийгэмлэгийн (ASPBAE) ажлыг үндэсний хэмжээнд дэмжиж, Монголын Залуучуудын зөвлөл, түүнчлэн Тогтвортой хөгжлийн зорилгын төлөөх Монголын үндэсний ИНБ ын сүлжээнд гишүүнээр ажилладаг.
Хүрээлэнгийн алсын хараа нь энх тайван цогцлоогчид хамтдаа түүчээлсэн энх тайвны соёл биелсэн ирээдүй байна. Эрхэм зорилго нь Монголын нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн, аливаа улс төрийн болон бусад ашиг сонирхлын нөлөөнөөс хараат бус, мэргэшсэн, үлгэр жишээ хамт олон байж, энх тайван цогцлоогчид болон Хүрээлэнгийн хамтын ажиллагаагаар нийгэмд нөлөөлөхөд оршино.
Вэбсайт/фейсбүүкийн линк: Facebook
Холбоо барих: monpeaceinstitute@gmail.com