Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан ТББ

 Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан

Байгууллагын товч мэдээлэл:

Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан нь 1992 онд байгуулагдсан, хүний эрх, эрх чөлөө, нийгмийн тэгш байдлыг хангах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр сургалт, судалгаа, нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллага юм.

Монгол Улсад хүйсийн тэгш байдлыг хангах, нийгмийн бүхий л салбарт эмэгтэйчүүд мэдлэг чадвар, туршлагаа бүрэн дайчлан оролцох нийгмийн шударга тогтолцоог бүрдүүлэхэд гишүүдээрээ дамжуулан хувь нэмрээ оруулах нь манай байгууллагын эрхэм зорилго байсаар ирсэн.

ЛЭОС нь байгуулагдсан цагаасаа шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэний нийгмийн байгууллагыг чадавхижуулах чиглэлээр тасралтгүй 31 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өнөөдөр 21 аймагт салбар зөвлөлтэй, үндэсний хэмжээний төрийн бус байгууллага болж өргөжин тэлжээ. ЛЭОС-ийн салбар зөвлөлийн гишүүд, дэмжигчид улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, нийгмийн сайн сайхны төлөө эх орны өнцөг булан бүрд бүтээлчээр ажиллаж байна.

 

Вэбсайт/фейсбүүкийн линк

Вэбсайт: https://www.leos.mn/

Фейсбүүк: https://www.facebook.com/leos.ngo.7

https://www.facebook.com/leosmongolia

Холбоо барих: info@leos.org.mn info@leos.mn