Хөөрхөн зүрх ТББ

Хөөрхөн Зүрх” ТББ

Байгууллагын товч мэдээлэл:

“Хөөрхөн Зүрх” ТББ нь Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийг таслан зогсоохын төлөө 2012 оноос эхлэн ажиллаж буй төрийн бус, шашин болон нам, ашгийн бус байгууллага юм. Бидний алсын хараа эрүүл аюулгүй нийгмийн төлөө бодлогод нөлөөлөх, олон нийтийг хүний эрх, жендэрийн тэгш эрх, жендэрт суурилсан хүчирхийллийн талаар иргэд, олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж, хандлагад нөлөө үзүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ухуулан сурталчлах ажиллагааг эерэг аргаар нийгмийн хандлагыг өөрчлөх зорилго дор нэгдсэн салбар бүрийн залуусын нэгдэл юм.

 

Бид дараах 4 үндсэн хөтөлбөртэй ажиллаж байна.

НӨЛӨӨЛӨЛ– Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх болон хохоригч,даван

туулагчдыг хамгаалах, хүний эрхэд суурилсан хууль эрхзүйн тогтолцоог бий болгоход

бодлогын нөлөөлөл хийдэг.

ҮЙЛЧИЛГЭЭ-   Бэлгийн хүчирхийллийн даван туулагч хүүхдүүдэд сэтгэл засал, нөхөн сэргээх

нийгэм-сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлдэг.

УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ – Хүүхэд, өсвөр насны охид, хөвгүүдийг жендэрт суурилсан

хүчирхийллээс үүдэлтэй аливаа болзошгүй бэрхшээлээс урьдчилан сэргийлэхэд ухуулан

сурталчилдаг.

ЧАДАВХ БЭХЖҮҮЛЭХ – Хохирогч, даван туулагчдын эрхийг хамгаалан ажилладаг салбар

бүрийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадвар, мэдлэг туршлагыг

нэмэгдүүлэж,  чадавхыг бэхжүүлдэг.

Вэбсайт/фейсбүүкийн линк: Хөөрхөн Зүрх ТББ – Beautiful Hearts Against Sexual Violence | Ulaanbaatar | Facebook, Хөөрхөн зүрх ТББ (btifulhearts.org)

Холбоо барих: info@btifulhearts.org