“ Хүний эрх хөгжил төв” ТББ
Байгууллагын товч мэдээлэл:
Хүний эрх хөгжил төв нь 1998 онд хүний эрхийн идэвхитнүүд, хуульч судлаачдын санаачлагаар байгуулагдсан ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага юм. Бид одоогоор:
Дээрх үндсэн хөтөлбөрүүдээс гадна хүний эрхийн үндэсний механизмыг бэхжүүлэх, хөгжлийн албан ёсны зээл тусламжийн үр ашгийг нэмэгдүүлэх, хөгжил дэх иргэний нийгмийн үүрэг ролийг нэмэгдүүлэх, олон улсын хүний эрхийн механизмыг үр дүнтэй ашиглах зэрэг чиглэлүүдээр тодорхой үйл ажиллагаануудыг явуулдаг.
Бид дээрх чиглэлүүдээр хүний эрх, хууль эрх зүйн нөлөөлөл, өмгөөлөл, мониторинг хийх, судалгаа явуулах, зөвлөмж боловсруулах, мэдээлэл түгээх, сургалт, уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулах, ном, гарын авлага хэвлэн түгээх, дотоод гадаадын байгууллагуудтай сүлжээ холбоонд нэгдэх, олон нийтийн кампанит ажил зохион байгуулах, орон нутгийн иргэдийг идэвхижүүлэх, чадавхижуулах ажлуудыг хийж байна.
Хүний эрх хөгжил төв Удирдах зөвлөлийн 5 гишүүн, 9 гүйцэтгэх ажилтан, оффисын тоног төхөөрөмж, цэвэрлэгээ хариуцсан 2 гэрээт ажилтны бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Австралийн залуу амбан сайд хөтөлбөр, Олон улсын ахмад хуульчдын төсөл, Норвегийн гадаад хэргийн яамны Фрэдскорпсэт сангийн Өмнөдөөс өмнөд залуучууд солилцооны хөтөлбөрийн дагуу гадаадын сайн дурын ажилтан, зөвлөхүүдийг авч ажиллуулдаг.
Вэбсайт/фейсбүүкийн линк: Centre for Human Rights and Development | Ulaanbaatar | Facebook, Хүний эрх хөгжил төв (chrd.org.mn)
Холбоо барих: chrd@mongolnet.mn