ДемоКрэйзи залуусын төв ТББ

ДемоКрэйзи залуусын төвТББ

Байгууллагын товч мэдээлэл:

Ардчиллын үнэт зүйлсийг олон хүнд хүргэхэд энэ хуудас зориулагдах болно. Ардчилалд ухаантай хайртай залуусын төв ДемоКрэйзи.

“ДемоКрэйзи” залуусын төвийг хүний эрх, эрх чөлөө, жендэрийн тэгш эрх болон ардчиллын үнэт зүйлс, нийгмийн шударга ёсыг эрхэмлэх соёлыг залуусын түгээн төлөвшүүлэх, залуусын хувийн хөгжил, ардчилал, иргэний боловсрол, бүтээлч оролцоог нэмэгдүүлэх зорилготой 2012 онд “Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!” залуусын аяны оролцогчид үүсгэн байгуулсан юм.

Зорилго: Төвийн бүх үйл ажиллагаа залуусыг өөртөө илүү итгэлтэй, хүний эрх, эрх чөлөөний болон жендэрийн өндөр мэдлэгтэй иргэний болон ардчиллын боловсролтой, өөрийн болон бусдын эрхийг хамгаалах, аливаа асуудлыг тайван замаар, бүтээлчээр шийдвэрлэх, мөн өөртөө шүүмжлэлтэй хандах чадвартай болж төлөвшихөд нь туслахад чиглэнэ.

 

Вэбсайт/фейсбүүкийн линк: https://www.facebook.com/democrazymn/

Холбоо барих: democrazygroup@gmail.com