Бидний оролцоо нөлөөлөл ТББ

Бидний оролцоо нөлөөлөлТББ

Байгууллагын товч мэдээлэл:                                                           

Эрхэм зорилго: Хувь хүн болон төрийн бус байгууллагуудын чадавхийг дээшлүүлж, тэдний нийгмийн сайн сайхны төлөө ажиллах санаачлага, оролцоог дэмжих замаар нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулна.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл:

  • Үндэсний болон орон нутгийн түвшинд үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудын дотоод, гадаад чадавхийг сайжруулах чиглэлээр арга зүйн зөвлөгөө өгөх
    • Төсөл, хөтөлбөрийн хүрээнд иргэдийн санаачлага, оролцоог дээшлүүлэх хэрэгцээнд тулгуурласан төслүүдийг бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж үр дүн, туршлагыг бусдад сурталчлах;
    • Үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжиж буй бодлогын асуудалд дүн шинжилгээ хийх, нөлөөлөх, бодлогын асуудлаар нэгдсэн байр суурь илэрхийлэх;
    • Иргэдийн нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулах санаачлага, үйл ажиллагааг дэмжин туслах, тэднийг сурталчлах

Вэбсайт/фейсбүүкийн линк: https://www.facebook.com/Oroltsoo/

Холбоо барих: oroltsoo@gmail.com