Бүсгүйчүүд 21-р зуун ТББ

Бүсгүйчүүд 21-р зуунТББ

Байгууллагын товч мэдээлэл:

Хувь Төрийн Бус Байгуулага нь оюуны болон уран бүтээлч хөдөлмөр эрхэлж байгаа эмэгтэйчүүдийг дэмжих хамтран ажиллах, бага орлоготой хөдөлмөр эрхлэх аргаа олж чадахгүй байгаа эмэгтэйчүүд ажил эрхлээгүйгээс болж ядууралд өртөж байгаа учраас тэдэнд туслах зорилгоор 2002 онд байгуулагдсан, нийгэмд үйлчилдэг ашгийн бус, нам бус, төрийн бус байгууллага юм. Манай байгууллага нь хөдөө, орон нутагуудад тогтмол үйл ажиллагаа явуулсанаас Увс аймгийн Тариалан суманд ядуурлыг бууруулах хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой 8 удаагийн сургалт зохион байгуулж 1500 гаруй эмэгтэйчүүдийг хамруулан, 4 удаа мачин тариаланч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг зохион байгуулсан нь ихээхэн үр дүнтэй ажил болсон.

Үйл ажиллагаагаа илүү өргөн хүрээтэй, үр дүнтэй болгох зорилгоор Хүний Эрхийн Төрийн Бус Байгууллагын Форум, Монголын эмэгтэйчүүдийн Холбоо, МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээний гишүүн байгууллагаар элсэн орж жендэрийн тэгш эрх, эмэгтэйчүүд хүүхдийн эрх, хүчирхийллийн эсрэг, хүний эрх, ардчиллыг хангах, нийгмийн шударга ёсны төлөө ажиллах болсон.
“ БҮСГҮЙЧҮҮД 21-Р ЗУУН ТӨВ” Төрийн Бус Байгуулагын удирдах зөвлөл 8 гишүүнтэй ба бүгд тухайн салбартаа манлайлагч эмэгтэйчүүд юм

 

Эрхэм зорилго:

Уран бүтээлч эмэгтэйчүүдийг дэмжин хамтран ажиллаж урлагаар дамжуулан нийгэмд эерэг нөлөө үзүүлэх эрхэм зорилготой.

Холбоо барих: khandsuren_s@yahoo.com