Эмэгтэйчүүдийн нүдээр чуулган
Чөлөөт амьд орон зай: Мэдээлэл, мэдлэг, туршлага, сургамжаа хуваалцах, харилцан суралцах үйл явцыг чухалчилдаг.
Олон нийтийн хараат бус индэр: Орхигдуулж, эсвэл гажуудуулж буй асуудлаар бодлогын олон талт өргөн хэлэлцүүлэг өрнүүлдэг.
Олон талт төлөөлөл: Эрх нь зөрчигдсөн, шийдвэр гаргахад оролцож чадахгүй байгаа бүлгүүдийн өөрсдийгөө төлөөлөх, үзэл бодлоо илэрхийлэхэд нь дэмжлэг болж өгдөг.
Дүн шинжилгээ: Хүний эрх, хүмүүнлэг нийгмийн үнэт зүйл, ардчиллын суурь зарчмуудад суурилан жендэрийн мэдрэмжтэй дүн шинжилгээний чадавхийг бэхжүүлэхэд анхаардаг.
Хөдөлгөөний хөдөлгөгч хүч: Нийгмийн эерэг өөрчлөлтийн төлөө үндэсний хөдөлгөөнийг хүчирхэгжүүлэх чухал механизм болж өгдөг.
Яагаад эмэгтэйчүүдийн нүдээр гэж?
“Эмэгтэйчүүдийн нүдээр” жил тутмын чуулганы үндсэн зорилго
Эмэгтэйчүүдийн хүний эрх, жендэрийн тэгш эрхийг зөрчихөд хүргэж буй нийгэм, эдийн засаг, улс төр, соёлын тогтолцооны хүчин зүйлс, бодлогын асуудлаар хийсэн хүний эрхэд суурилсан, жендэрийн мэдрэмжтэй дүн шинжилгээнүүдийг олон нийтэд танилцуулан өргөнөөр хэлэлцүүлж, боломжит шийдлүүдийг эрэлхийлэн тодорхойлж, бодлогод нөлөөлөх;
Иргэд, иргэний нийгмийн зүгээс бодлогын асуудлаар бие даасан байр сууриа хэлэлцэн тодорхойлох, төр болон бусад оролцогч талуудтай санал бодлоо солилцох, бодлогын хэлэлцүүлэг өрнүүлэх хараат бус, олон талт, тэгш эрхэд суурилсан олон нийтийн орон зайг хөгжүүлэх;
Хүний эрх, эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн тэгш эрх, бодит оролцооны ардчилал, нийгэм-эдийн засгийн шударга ёс, тогтвортой хөгжлийн төлөө ажилладаг иргэний нийгмийн байгууллага, бүлгүүд, иргэд, бусад оролцогч талуудын уялдаа холбоо, хамтын ажиллагаа, эв санааны нэгдлийг бэхжүүлэх, улмаар нийгмийн дэвшилтэт өөрчлөлтийн төлөө үндэсний хөдөлгөөнийг хүчирхэгжүүлэх;
Хүний эрх, эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн тэгш эрх, бодит оролцооны ардчилал, нийгэм-эдийн засгийн шударга ёс, тогтвортой хөгжил, тэдгээрийн харилцан хамаарал, нягт уялдаатай байдлын талаар оролцогч талуудын ойлголт, мэдлэгийг дээшлүүлж, дүн шинжилгээний чадавхийг нь бэхжүүлэх;