МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ 2026 оны 8-р сарын 19-нд UNCCD COP17-ийн Green Zone, 35-р павильонд “Нүүдэлчин эмэгтэйчүүдийн амьдрал: Асрахуйн хөдөлмөр” сэдэвт нээлттэй, оролцоонд суурилсан арга хэмжээг зохион байгуулна.
Тус арга хэмжээг Жендэрийн Үндэсний Хороотой хамтран зохион байгуулж байгаа бөгөөд МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ нь Иргэний нийгмийн форумын гишүүний хувиар оролцож байна. Энэ хүрээнд Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ) бидний оролцоог дэмжин ажиллаж байна.
Арга хэмжээний үеэр оролцогчид малчин эмэгтэйчүүдийн бодит түүх, амьдралын туршлагатай танилцахын зэрэгцээ “Малчин эмэгтэйн 24 цаг” оролцоот дасгал болон “Асрахуйн эдийн засаг” картын тоглоомоор дамжуулан малчин эмэгтэйчүүдийн өдөр тутмын асрахуйн хөдөлмөр, цагийн ачаалал, түүний нийгэм, эдийн засагтай хэрхэн холбогдож байгааг илүү ойроос ойлгох боломжтой.
Арга хэмжээ 2026 оны 8-р сарын 19-ний өдөр 10:00–17:00 цагийн хооронд COP17 Green Zone-ийн 35-р павильонд нээлттэй үргэлжилнэ.
Та бүхнийг хүрэлцэн ирж, нүүдэлчин эмэгтэйчүүдийн амьдрал, асрахуйн хөдөлмөрийн талаарх ярианд нэгдэхийг урьж байна.