Асрахуйн эдийн засгийн замын зураглал боловсруулах асуудлаар санал солилцлоо

МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ “Асрахуйн эдийн засгийн замын зураглал боловсруулах хэрэгцээ шаардлага” сэдэвт уулзалтад оролцож, асрахуйн эдийн засгийн ач холбогдол, бодлогын хэрэгцээ шаардлагын талаар илтгэл танилцууллаа.

Уулзалтад төрийн байгууллага, олон улсын байгууллага, иргэний нийгмийн төлөөллүүд оролцож, Монгол Улс дахь асрахуйн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, бодлогын цаашдын чиглэл болон хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар санал солилцов.

МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээний зүгээс асрахуйн эдийн засгийг зөвхөн халамж, үйлчилгээний хүрээнд бус нийгэм, эдийн засгийн хөгжлийн чухал асуудал болгон авч үзэх шаардлагатайг онцоллоо. Тухайлбал, асрахуйн тогтолцоог сайжруулах нь ядуурлыг бууруулах, нийгэм, эдийн засгийн тэгш бус байдлыг багасгах, зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихэд чухал ач холбогдолтойг танилцуулав.

Мөн асрахуйн хэрэгцээ хамгийн өндөр байгаа бүлгүүдийн бодит нөхцөл, хэрэгцээнд суурилсан бодлого боловсруулах, асрахуйн ажлын хариуцлагыг илүү тэгш хуваарилах, төр, иргэний нийгэм, олон улсын болон бусад оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатайг хэлэлцлээ.

Уулзалтын хүрээнд цаашид Асрахуйн эдийн засгийн замын зураглал боловсруулах үйл явцад хамтран ажиллах, холбогдох талуудын оролцоог хангах, бодлого, арга хэмжээг хэрэгцээ болон нотолгоонд суурилан тодорхойлох чиглэлээр санал солилцов.