“Нүүдэлчин ээжүүд” хөтөлбөрийн цахим сургалтын оролцогчид батламжаа гардаж авлаа

“Нүүдэлчин ээжүүд” хөтөлбөрийн цахим сургалтын оролцогчид батламжаа гардаж авлаа

“Нүүдэлчин ээжүүд” хөтөлбөрийн цахим сургалтын оролцогчид батламжаа гардаж авлаа.

Тэд хөтөлбөрийн хүрээнд 4 удаагийн танхимын сургалт болон 10 орчим цахим сургалтад хамрагдан, төрийн цахим үйлчилгээ болох E-Mongolia, D-Parliament.mn, D-Petition зэрэг платформуудыг ашиглах суурь цахим ур чадварт суралцжээ.

Сургалтад хамрагдсан оролцогчид цаашид сурсан мэдлэг, туршлагаа бусадтай хуваалцах, мөн өөрсдийн ур чадварыг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Тэд мөн цахим хөгжлийн талаар өөрсдийн байр суурийг хуваалцаж, “Цахим Монгол” хэмээн нэрлэгдэж буй хөгжлийн явцад иргэд, ялангуяа малчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнууд хоцрох эрсдэл байгааг онцолж, цахим үйлчилгээ хөгжихийн зэрэгцээ иргэдийг хамарсан сургалт, дэмжлэг зайлшгүй шаардлагатайг тэмдэглэв.

“Цахим аппликэйшн хөгжиж байгаа ч иргэдээ зэрэгцүүлэн сургахгүй бол зарим бүлэг хоцрох эрсдэлтэй байна” хэмээн оролцогчид онцолсон юм.

“Нүүдэлчин ээжүүд” хөтөлбөрийн хүрээнд малчин эмэгтэйчүүдийн асрахуйн хангагдаагүй хэрэгцээг шийдвэрлэх цогц үйлчилгээний загварыг туршин хэрэгжүүлж буй бөгөөд цахим ур чадварын сургалтыг Хил хязгааргүй алхам төв ТББ хариуцан хэрэгжүүлж байна. 

Монгол Улсын нүүдлийн өв соёлыг хадгалахад чухал үүрэгтэй малчин эмэгтэйчүүдийн хэрэгцээнд нийцсэн цогц загварыг хөгжүүлэх боломжийг дэмжин ажиллаж буй Thousand Currents байгууллагад талархал илэрхийлье.