“Нүүдэлчин ээжүүд” хөтөлбөрийг Төв аймгийн Борнуур суманд танилцууллаа

“Нүүдэлчин ээжүүд” хөтөлбөрийг Төв аймгийн Борнуур суманд танилцууллаа

Бид нийгмийн халамж, эрүүл мэнд, боловсрол, нийгэм-сэтгэл зүй, асрахуй зэрэг хүний амьдралын суурь хэрэгцээг нүүдлийн амьдрал, малчин ахуйн онцлогт нийцүүлэн боловсруулж, цогц суурь үйлчилгээний загвар бий болгохоор Төв аймгийн Борнуур сумын хамт олон, малчин эмэгтэйчүүдтэй хамтран ажиллаж байна.

Энэ хүрээнд хамтрагч талуудад “Нүүдэлчин ээжүүд” хөтөлбөрийн зорилго, үйл ажиллагаа, цаашдын хэрэгжүүлэх чиглэлүүдийг танилцуулж, орон нутаг дахь хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх талаар санал солилцон хэлэлцлээ.

Тус хөтөлбөр нь малчин эмэгтэйчүүдийн асрахуйн ачаалал, нийгмийн үйлчилгээний хүртээмж, сэтгэлзүйн дэмжлэг, эрүүл мэнд болон боловсролын хэрэгцээг цогцоор нь харах, тэдний бодит нөхцөлд суурилсан шийдлийг хамтдаа боловсруулах зорилготой юм.

Монгол Улсын нүүдлийн өв соёлыг хадгалан авч явахад чухал үүрэгтэй малчин эмэгтэйчүүдийн хангагдаагүй асрахуйн хэрэгцээг шийдвэрлэх цогц загварыг туршин хэрэгжүүлэх боломжийг олгож, дэмжлэг үзүүлж буй Thousand Currents байгууллагад талархал илэрхийлье.

We sincerely thank Thousand Currents for supporting the pilot implementation of a comprehensive model to address the unmet care needs of herder women, who play a vital role in sustaining Mongolia’s nomadic system.