Жендэрийн Үндэсний Хорооны 2026 оны анхны хуралдаанд Зохицуулагч Д.Энхжаргал “Асрахуйн эдийн засаг ба эмэгтэйчүүд” сэдвээр илтгэл тавилаа

Жендэрийн Үндэсний Хорооны 2026 оны анхны хуралдаан боллоо

Жендэрийн Үндэсний Хорооны 2026 оны анхны хуралдаан 2026 оны 3 дугаар сарын 6-ны өдөр зохион байгуулагдлаа.

Хуралдаанд МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээний зохицуулагч, Жендэрийн Үндэсний Хорооны гишүүн, Жендэрийн үндэсний шинжээч Д.ЭнхжаргалАсрахуйн эдийн засаг ба эмэгтэйчүүдсэдвээр илтгэл тавьж, дараах асуудлуудыг хөндөн танилцууллаа. Үүнд:

  • Асрахуйн эдийн засгийн ойлголт, ач холбогдол

  • Цалин хөлсгүй асрахуйн ажлын бодит байдал

  • Малчин эмэгтэйчүүдийн асрахуйн хангагдаагүй хэрэгцээ

  • Шийдэл: асрахуйд суурилсан шинэ бодлого, үйлчилгээний загвар

Илтгэлийн хүрээнд асрахуйн ажлыг нийгэм, эдийн засгийн бодлогын төвд авч үзэх шаардлагыг онцлон тэмдэглэсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд асрахуйн асуудлыг бодлогын чухал чиглэл болгон авч үзэж, цаашид анхаарч ажиллахаа илэрхийллээ.

#асрахуйнэдийнзасаг #CareEconomy #малчинэмэгтэйчүүд #MONFEMNET