МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ Женевт, UPR-ийн урьдчилсан хэлэлцүүлэгт илтгэлээ танилцууллаа.

2025 оны 8-р сарын 26–29-ний өдрүүдэд Швейцарийн Женев хотноо болсон Хүний эрхийн төлөв байдлын урьдчилсан хэлэлцүүлэг (UPR pre-session 50)-д МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ бие даасан илтгэлээ олон улсын төлөөлөгчдөд танилцууллаа.

Илтгэлийн сэдэв: “Асрахуйн эдийн засаг – Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт ба хөлсгүй асрах ажлын бүтцийн үр дагавар”.

UPR буюу Хүний Эрхийн Төлөв Байдлын Хяналт нь НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлийн гол механизм бөгөөд 4–5 жил тутамд улс орнуудын хүний эрхийн хэрэгжилтийг үнэлж, зөвлөмж гаргадаг олон улсын чухал үйл явц юм.

Уг илтгэлд:

  • Хөлсгүй асрах ажлын хүнд дарамт нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн оролцоог бууруулж,

  • Эдийн засгийн хараат бус байдлыг доройтуулан,

  • Ядууралд өртөх эрсдлийг нэмэгдүүлж байна.

Иймээс бид Монгол Улсад асрахуйн ажлын бодит үнэ цэнийг хүлээн зөвшөөрч, жендэрийн шударга хөдөлмөрийн зах зээлийг бий болгохыг уриалж байна.