Бээжингийн тунхаглал, түүний үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг 1995 онд баталснаас хойшхи 30 жилийн ололт амжилт, одоогийн болон шинээр тулгарч буй сорилт бэрхшээлийг хянан хэлэлцэж, хамтын байр суурь, зөвлөмжийг хүргүүлэх Ази, Номхон далайн бүсийн Иргэний Нийгмийн байгууллагын Форумын 1 дэх өдрийн тойм.
Бангкок хотноо Ази, Номхон далайн орнуудын Иргэний Нийгмийн 300 гаруй төлөөлөгчид өчигдөр чууллаа, үүнд Монгол улсаас мөн төлөөлөл оролцлоо. Энэхүү форум нь 11-р сарын 19-21-нд болох Ази, Номхон далайн бүсийн Сайд нарын бага хурлын өмнө “Эсэргүүцэн тэмц, Эрхээ шаард, Өөрчлөлтийг бий болго” уриалга дор олон талт нийгмийн бүлгийн оролцогчдыг идэвхтэй оролцохыг дэмжиж, үр дүнтэй санаачлага дэвшүүлэхийн тулд хүчээ нэгтгэж байна.
Хүн бүр аливаа хүйс, анги, бэлгийн чиг баримжаа, хүйсийн илэрхийлэл, үндэс угсаа, нийгмийн байдал зэргээр ялгаварлан гадуурхалтаас ангид амьдрах эрхтэй. Тэгш бус байдлыг даамжруулж буй хор хөнөөлтэй нийгмийн хэм хэмжээ, хууль, бодлогын тогтолцооны саад бэрхшээлийг эсэргүүцэн тэмцэх зайлшгүй шаардлагатай!
Бид энэхүү өөрчлөлтийн аяныг бүсийн түвшинд хамтдаа эхлүүлж байгаадаа баяртай байна.