“Амсхийх завгүй ажилгүйчүүд”
Дөлгөөний ээж үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол амрах завгүй хөдөлмөрлөсөөр. Харин нийгэм түүнийг “гэртээ суудаг, ажилгүй нэгэн” гэж хардаг.
Виртуал редакцын 1 дүгээр сарын шилдэг бүтээлээр тодорсон “Өнөөдөр” сонины сэтгүүлч Ч.Болортуяагийн “Амсхийх завгүй ажилгүйчүүд” нийтлэлийг та бүхэнд хүргэж байна.
МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ Мэдрэмжтэй мэдээлье нэгдлээс сар бүр тодорхой сэдэв хөндөн сэтгүүл зүйн бүтээлүүд боловсруулан гаргаж буй Виртуал редакцтай хамтран ажиллаж “Асрахуйн эдийн засаг” -ийг тойрсон олон асуудлыг хөндсөн сэтгүүл зүйн бүтээлүүдийг хүлээн авсныг цувралаар хүргэж байна.
“Эмэгтэйчүүд цалин хөлсгүй ажлын дийлэнхийг нуруундаа үүрч, гэрийн ажил буюу хөлсгүй хөдөлмөр эрхлэхэд эмэгтэйчүүд эрчүүдээс 3 дахин их цаг зарцуулж байна.
Иймээс бид тухайн асуудлыг бодлогын түвшинд авч хэлэлцэн хөгжлийн бодлого, хөтөлбөрт цалин хөлсгүй асран, халамжлах ажил болон асрахуйн эдийн засгийн асуудлуудыг чухалчлан авч үзэх шаардлагатайг аяны хүрээнд бэлтгэгдсэн сэтгүүл зүйн бүтээлүүд харуулж байна.