“ХӨТӨЛБӨРИЙН АЖИЛТАН” ШАЛГАРУУЛЖ АВНА
“ХӨТӨЛБӨРИЙН АЖИЛТАН” ШАЛГАРУУЛЖ АВНА!
МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ нь жендэрийн тэгш эрх, хүний эрх, нийгмийн шударга ёсыг хангасан хүмүүнлэг ардчилсан нийгмийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой, 21 гишүүн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн, нам бус, ашгийн бус, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.
Бид эмэгтэйчүүдийн хүний эрхийг хамгаалах, жендэрийн тэгш байдлыг хангах ажилд хувь нэмрээ оруулж, 2 ба түүнээс дээш жил тогтвортой ажиллах, цаашид энэ чиглэлээр мэргэших хүсэлтэй Хөтөлбөрийн ажилтанг сонгон шалгаруулж авна.
#Тавигдах_шаардлага:
Хууль, бизнесийн удирдлага болон нийгмийн ухааны бусад чиглэлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй;
Иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллага, төсөл, хөтөлбөрт ажиллаж байсан туршлагатай;
Англи хэлний анхан шатны мэдлэгтэй. (дундаас дээш бол давуу тал болно)
Баримт бичиг боловсруулах, тайлан бэлтгэх чадвартай;
Компьютерын хэрэглээний программуудыг чөлөөтэй эзэмшсэн, интернэт орчин, сошиал медиа платформууд дээр чөлөөтэй ажиллаж, ашиглах чадвартай;
Багаар ажиллах, нийгмийн ялгаатай бүлгийн хүмүүстэй харилцах болон дүн шинжилгээ хийх ур чадвартай;
Аливаа үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, зохицуулах чадвартай;
Өөрийгөө хөгжүүлж, шинийг суралцах хүсэл эрмэлзэлтэй байх.
#Бүрдүүлэх_материал:
 Хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл (ажлын туршлагаа оруулсан)
CV
 Иргэний үнэмлэх, дипломын хуулбар
Шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн, 2024 оны 3-р сарын 1-ний 18 цагаас өмнө manager@monfemnet.org хаягаар илгээнэ үү.
Зөвхөн шаардлага хангасан ажил горилогчийг ярилцлагад урина.
Холбоо барих:
Утас: 7011-0355
Хаяг: УБ хот, БЗД, Нэгдэлчин зочид буудлын өргөтгөл Апартмент 96-202 тоот