“Албан боловсролоос гадуурх олон янзат, ялгаатай бүлгийн бэлгийн цогц боловсролын нөхцөл байдал” үнэлгээний үр дүн танилцуулах уулзалт зохион байгуулагдлаа
“Албан боловсролоос гадуурх олон янзат, ялгаатай бүлгийн бэлгийн цогц боловсролын нөхцөл байдал” үнэлгээний үр дүн танилцуулах уулзалт зохион байгуулагдлаа.
Бид 2014 оноос эхлэн “Бэлгийн болон Нөхөн Үржихүйн Эрх, Эрүүл Мэнд (ББНҮЭЭМ)-ийн Ази Номхон далайн бүсийн мэдлэг, нөлөөллийг чадавхижуулах сүлжээ”-нд нэгдэн, АРРОУ-ын түнш болж, “ББНҮЭЭМ-ийг бүх нийтэд” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Монгол улсад бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, эрүүл мэндийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, нөхцөл байдлын үнэлгээ, судалгаануудыг гаргасан.
Өнөөгийн нийгэмд олон залуус бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудалтай тулгарахын зэрэгцээ өөрсдийн хэрэгцээнд нийцсэн, үнэн зөв, нотолгоонд суурилсан, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл авч чадахгүйн улмаас олон эрсдэлтэй нөхцөл байдалд өртөж байна.
Энэхүү эрсдэлт хүчин зүйлд өртөхөөс урьдчилан сэргийлэх хамгийн чухал суурь болох бэлгийн цогц боловсрол залуучууд тэр дундаа олон янзат, ялгаатай бүлгүүдэд хэрхэн хүртээмжтэй хүрж буй нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээг бид боловсруулаад байна.
Хэлэлцүүлгээр:
Үнэлгээний үр дүнд суурилан одоогийн байгаа нөхцөл байдлаа хамтдаа тодорхойлж.
Бэлгийн цогц боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд хамтын нөлөөллийн зөвлөмжүүдийг хэлэлцлээ.
Тун удахгүй үнэлгээ эцэслэгдэн хэвлэгдэнэ.