“Харилцан суралцах орон зай” Иргэний нийгмийн байгууллагуудын чадавх бэхжүүлэх төслийн үр дүн танилцуулах арга хэмжээ зохион байгуугдлаа.
Уг арга хэмжээнд иргэний нийгмийн 10 байгууллага эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх, эрх мэдлийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдээ танилцуулагдлаа.
Дээрх төсөл, хөтөлбөрийн үр дүнд:
-Охидын гарааны бизнесийн дэмжих инкубатор төв байгуулагдаад байна. /Гүнж төв/
-Үйлдэл гүйцэтгэх чадвар алдалттай хүүхэд, залуучууд, насанд хүрэгсэд хараат бус бие даасан байдлаа нэмэгдүүлэхэд хөтөлсөн вэбсайт бий болсон /Гэрэлт Цох Байшин ТББ/
-Эмэгтэйчүүдийн эдийн засгийг нэмэгдүүлэхэд мэргэжил сонголт хэрхэн нөлөөлж буй талаарх сонирхолтой судалгаа хийгдээд байна. /Хөөрхөн Зүрх ТББ/
-Харааны бэрхшээлтэй, өрх толгойлсон эмэгтэйчүүд нэгдэн дэмжих бүлгийн зохион байгуулалтад орж харилцан бие биенээсээ суралцах, хамтдаа хөгжих орон зайг бүрдүүлсэн. /Хөгжлийн Туслалцаа төв, Эмэгтэйчүүд амьдрал төв/
-Сонсголын бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд эдийн засаг тэр дундаа “Асрахуйн эдийн засаг”-ийн хүрээнд ямар асуудлууд тулгамдаж байгаа нөхцөл байдлыг хэлэлцсэн форумыг анх удаа зохион байгуулсан. /Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төв ТББ/
-Орон нутгууд бие биенээсээ харилцан суралцаж Булган аймагт эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтийг дэмжих инкубатор төвийн суурь тавигдаад байна. /Лэос Булган салбар/
-Ажлын байрны бэлгийн дарамтиай холбогдох гомдлын шийдвэрлэлтэд кейс дүн шинжилгээ хийж, гацааг арилгах шийдлийг тодорхойлсон. /Эмэгтэй Удирдагч Сан, Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв ТББ/
-Залуу эмэгтэйчүүдэд эдийн засгийн бие даасан байдлыг нь дэмжих мэдлэг, ур чадвар олгосон. /Казак Эмэгтэйчүүдийн “АРУЛАР” холбоо/