Сүлжээ нь Бүх гишүүдийн хурлаа амжилттай зохион байгууллаа. Эрх барих дээд бүтэц болох Бүх гишүүдийн хуралд гишүүн байгууллага бүр саналын нэг эрхтэй оролцдог ба 3 жил тутамд хуралддаг.
Бүх гишүүдийн хурлаар Сүлжээний 2023-2026 хүртэлх Стратегийг дүрмиийн хамт хэлэлцэн баталлаа. Мөн Сүлжээний Удирдах зөвлөл, Дүрмийн хорооны гишүүдийг сэлгээ хийх замаар шинэчлэн сонголоо.
Сүлжээний Удирдах зөвлөл нь хамтын удирдлагын зарчмаар ажилладаг ба үйлчилж буй зорилтот бүлгийн олон талт байдлыг тусгасан өргөн хүрээтэй төлөөллөөс бүрддэг.