Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх, эрх мэдлийн төлөө Хөдөлгөөнийг бэхжүүлэхэд чиглэсэн дүн шинжилгээний чадавх дээшлүүлэх сургалт зохион байгууллаа

Азийн сан-ийн дэмжлэгтэйгээр МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээнээс Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх, эрх мэдлийг нэмэгдүүлэх Хөдөлгөөн бэхжүүлэх төслийн хүрээнд Цөм багийг чадавхжуулах 2 дахь удаагийн сургалтыг 2023.02.13-15-ны өдрүүдэд Монголика амралтын цогцолборт зохион байгууллаа. 

Сургалтын өдрүүдэд дараах хэлэлцүүлэг өрнөлөө. 

МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээний Ерөнхий зохицуулагч Д.Энхжаргал “Шилжилтийн эргэцүүлэл” сэдвээр өнгөрсөн үе-тогтолцооны шилжилтийн эерэг, сөрөг ямар дагаварууд өнөөдрийн бидний амьдралд, ялангуяа эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлж буй талаар дасгал ажлыг чиглүүлж оролцогчдыг өнгөрснөө эргэцүүлэх боломжийг олголоо. 

Судлаач, эдийн засагч Шок номлол, Үхэж өгдөггүй хачин неолиберализм номуудын орчуулагч О.Гомбожав “Тэгш бус байдлын суурь шалтгаан”, “Иргэний нийгмийн үнэ” сэдвүүдээр – эдийн засаг, тогтолцооны суурь ойлголт, тэдгээрийн уялдаа, үр дагаварын талаар сонирхолтой мэдээлэл өгч, оролцогчдод эдийн засгийн талаар сонирхон судлах, дүн шинжилгээ хийх сэдэл, сонирхлыг нэмэгдүүллээ. 

Хүний эрх хөгжилт төвийн Тэргүүн Г.Уранцоож “Хөгжлийн санхүүжилт” сэдвээр Хөгжлийн ойлголт, түүнийг хэрхэн хэмжих, санхүүжилт юунд чиглэгдэх, түүний үзүүлэлт, хяналт зэрэг болон Дэлхий тогтвортой хөгжлийн төлөө юунд зорьж байгаа зэрэг талаар мэдээлэл танилцуулав.

Бүх нийт боловсролын төлөө! Иргэний нийгмийн үндэсний эвслийн Ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг “Боловсролын тэгш бус байдлыг тольдох нь” сэдвээр – тогтолцооны болон эдийн засгийн тодорхой үр дагаварууд боловсролын салбарт хэрхэн нөлөөлж, нийтлэг эрх ашиг учруулж буй асуудлуудыг жишээ баримтаар танилцууллаа. 

Сургалтын 2 дахь өдөр: 

Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх, мэдлийн нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг 4 хүрээнд авч үзэж, үүнээс 4 асуудлаар Кейс судалгаа/аналитик түүх бичсэн үр дүнг МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн багш, доктор, профессор А.Солонго,

“Асралын эдийн засаг” сэдвээр Жендэрийн үндэсний шинжээч Д.Сүхжаргалма, 

“Эдийн засагт яагаад жендэр чухал вэ?” сэдвээр МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Эдийн засгийн тэнхимийн профессор Б.Отгонтөгс нар сонирхолтой мэдээлэл танилцуулж, оролцогчдын эдийн засаг, тогтолцооны үзэл санаа, бодит нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх урам зориг, сэдэл, чадавхийг нэмэгдүүллээ.

Сургалтын 3 дахь өдөр: 

“Хөгжил ба тэгш бус байдал” сэдвээр антропологич, хөгжил судлаач, МУИС, Шинжлэх Ухааны Сургуулийн Антропологи, археологийн тэнхимийн Ахлах багш Г.Мөнх-Эрдэнэ сонирхолтой танилцуулга хийлээ.

Мөн сургалтанд оролцогч Цөм багийн гишүүд, сургалтын хэрэгцээ, шаардлагын, ач холбогдлын талаар үнэлж, “Эдийн засаг, тогтолцооны асуудал нь Эмэгтэйчүүдийн эрх, жендерийн тэгш эрхийн чиглэлээр ажиллаж буй байгууллага, хувь хүн бүрийн анхааран судлах, ажиллах сэдэв гэдгийг ойлгож авсан” гэдэгт санал нэгдэж байлаа.