ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН УЛС ТӨРИЙН ОРОЛЦОО БА НӨЛӨӨЛӨЛ

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН УЛС ТӨРИЙН ОРОЛЦОО БА НӨЛӨӨЛӨЛ

Зорилго:

Үндэсний болон орон нутгийн хэмжээнд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, нөлөөллийг бэхжүүлэх, үр дүнтэй үйл явц өрнүүлэх замаар эмэгтэйчүүдийн улс төр болон шийдвэр гаргах түвшний оролцоо, үр нөлөөг нэмэгдүүлэн улмаар жендэрийн тэгш эрх, хүний эрхэд суурилсан ардчилсан, хүмүүнлэг, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдон ажиллаж байгаа эмэгтэй төлөөлөгчдөд хамтын манлайллын ур чадваруудыг эзэмшүүлж, нөлөөллийн чадавхыг дээшлүүлэх

Зорилтууд:

  • Орон нутгийн эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, манлайлал, нөлөөллийн чадавхыг дээшлүүлэх;
  • Орон нутгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх;
  • Улсын Их Хурал болон орон нутгийн сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах;
  • Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, хүний эрх, жендэрийн тэгш эрх, хамтын манлайлал зэрэг сэдвүүдээр нэр дэвшигч эмэгтэйчүүд болон нэр дэвшигчийн менежерээр ажиллах хүмүүст дэмжлэг үзүүлж чадахуйц сургагч-чиглүүлэгчдийн сүлжээ үүсгэх.

Сургалтын онцлог

  • Оролцоонд тулгуурласан: Хүн бүрийн идэвхтэй, тэгш оролцоо, хамтдаа хөгжих, харилцан суралцах, мөн хийнгээ суралцах зарчимд суурилсан;
  • Хамтын мэдлэг бүтээсэн: Нэр дэвшигч эмэгтэйчүүдийн хэрэгцээнд суурилж, тэдний туршлагаар баяжигдсан. Оролцогч бүр ажил, амьдралдаа тохиолдсон жишээ, мэдээлэл, арга барилаас хуваалцаж, харилцан суралцсан;
  • Орон нутгийн онцлогт тулгуурласан:  Нэр дэвшигч эмэгтэйчүүдийн хэрэгцээ, амьдралын туршлага, орон нутгийн хөгжлийн онцлогийн талаарх мэдлэгт түшиглэсэн. Сонгуулийн кампанит төлөвлөгөө гаргах хэрэгжүүлэх туршлага, мэдлэгээ хуваалцсан;
  • Онол, практик хосолсон: Багаар ажиллах, дүн шинжилгээ хийх, асуудлыг тодорхойлох, хэлэлцэж шийдвэрлэх, өөрийгөө илэрхийлэх, бусдыг сонсох зэрэг ур чадварыг хөгжүүлсэн;