“Жендэрийн шударга ёс ба маскулинити/эр жендэр”

“Жендэрийн шударга ёс ба маскулинити/эр жендэр”

Зорилго:

“Жендэрийн шударга ёс ба маскулинити/эр жендэр” сургалт, хэлэлцүүлгүүд нь жендэрийн шударга ёс, тэгш эрхийг дэмжсэн хүмүүнлэг соёлыг төлөвшүүлэх; патриархат маскулинитигийн хэм хэмжээг өөрчлөн хөвгүүд, эрэгтэйчүүдэд жендэрийн сөрөг дүрүүдэд баригдалгүй хүний ёсоор, эрх чөлөөтэй оршиход дэмжлэг үзүүлэх; жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, энэ чиглэлд нийгмийн олон бүлэг, ялангуяа хөвгүүд, эрэгтэйчүүдтэй хамтран ажиллах үндэсний чадавх бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой.

Зорилт:

  • Залуусын онцлогт тохирсон Маскулинити сургалтын хөтөлбөр, агуулга, аргазүйг боловсруулах, маскулинити аргачлалыг залууст чиглэсэн агуулгатай болгож өргөжүүлэх, хөгжүүлэх
  • Залуусын хэрэгцээ, туршлага, оролцоонд тулгуурласан сургалт зохион байгуулж, тэдний шүүмжлэлтэйгээр сэтгэх, эргэцүүлэх, өөрийгөө илэрхийлэх, дүн шинжилгээ хийх чадавхийг нэмэгдүүлэх
  • Монголд давамгайлж буй маскулинити, эр жендэрийн давамгайлсан дүр, хэм хэмжээнүүд хэрхэн, хэний ашиг сонирхлыг илтгэж, эрх мэдлийн ямар харьцаагаар дамжин бүтээгддэг, нийгэм, охид, хөвгүүд, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, нийгэмд ялгаварлан гадуурхддаг бүлгийн хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлж байлаг талаар хэлэлцүүлэг өрнүүлж, залууст энэ талаар эргэцүүлж, дүн шинжилгээ хийх орон зайг бий болгох;
  • Оролцоонд тулгуурласан үр дүнтэй сургалт, хэлэлцүүлгээр дамжуулан залуучууд эр жендэрийн давамгайлсан дүр, хэм хэмжээгүүдэд шүүмжлэлтэй хандах сэдлийг бий болгох;