Аюулгүй сургууль

Сургууль нийгмийг өөрчилнө!

Жендэрт суурилсан хvчирхийллээс урьдчилан сэргийлэх механизмыг боловсролын орчинд бvрдvvлэх аргачлал

“Аюулгүй сургууль” аргачлал нь

Аюулгүй сургууль аргачлал нь хүүхэд нэг бүрийн оролцоог нэмэгдүүлж, багш нарын бүтээлч заах арга барилыг дээшлүүлж, сургуулийн хамт олон хамтдаа суралцан хөгжихөд ээлтэй орчин бүрдүүлэхийг зорьдог. Уг аргачлал нь нийгмийг эерэгээр өөрчлөхөд хамгийн их нөлөө үзүүлэх, найдвартай суваг нь сургууль гэж үздэг.

Хандлага, сэтгэлгээний өөрчлөлтийг бий болгох гол хүч нь сургууль тул боловсролоор дамжуулан аливаа ялгаварлан гадуурхал, хүчирхийллээс ангид хүмүүнлэг нийгмийг бүтээхэд энэ аргачлал тусалдаг.

Аргачлалын үзэл баримтлал

Аюулгүй сургууль” аргачлал нь нийгмийн эерэг өөрчлөлтөд хамгийн их нөлөө үзүүлэх, найдвартай суваг нь сургууль гэж үздэг.

Сэтгэлгээний өөрчлөлтийг бий болгох гол хүч сургууль юм.

Сургуулиуд нь хүмүүнлэг, ардчилсан, хүүхдийн эрх, жендэрийн тэгш эрхийг хангасан бичил орчныг бүрдүүлж, сурлагын амжилтыг дээшлүүлэхийн зэрэгцээ хүүхдүүдэд үнэнч, шударга, энэрэнгүй сэтгэлтэй, бүтээлч, чөлөөтэй, хариуцлагатай, өөртөө итгэлтэй, бусдад тусархаг хүн болон төлөвшихөд нь тус болж чадна. Мөн багш, ажилчдынхаа ч мэргэжлийн болон хувийн хөгжлийг дэмжиж, хүчирхийллээс ангид хүчтэй орон зайг бүрдүүлж чадна. Ийм сургуулийг бүтээх бүрэн боломжтой!

Аргачлалын онцлог

Аргачлал нь сургууль бүр дээр өөр өөрөөр хэрэгждэг. Энэ нь тухайн сургуулийн хэрэгцээ, онцлог, сургуулиудын гаргаж буй санаачилгуудаас шалтгаалдаг.

Аргачлал нь тоглоом болон оролцоонд тулгуурлаж мөн урлагаар дамжуулан багш сурагчдын хооронд ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүлж, бие биенээсээ харилцан суралцах боломжийг олгон сурагчид өөрсдөө бие даан аливааг эргэцүүлэн бодож, задлан шинжлэх, бүтээлчээр сэтгэх орон зайг бий болгодог.

Ингэснээр хүүхэд НЭГ бүрийн оролцоо нэмэгдэж, багш нарын бүтээлч заах арга барил дээшилж сургуулийн хамт олон ХАМТДАА хөгжиж суралцахад ээлтэй орчин бүрддэг.

Аргачлалын зорилго:

Ерөнхий боловсролын сургуулиудыг жендэрт суурилсан хүчирхийллээс ангид, харилцан хүндэтгэлтэй, хүүхэд, хүн бүрт ээлтэй, аюулгүй орчин болон хөгжихөд нь дэмжлэг үзүүлэх;

Ерөнхий боловсролын сургуулиудыг – нийгмийг илүү хүмүүнлэг, аюулгүй, аливаа төрлийн, ялангуяа жендэрт суурилсан болон хүүхдийн эсрэг хүчирхийллээс ангид, амгалан нийгэм болгон өөрчлөх “хөдөлгөгч хүчин” болгон хөгжүүлэх.

“Аюулгүй сургууль” аргачлалын хүрээ
Багшийн бүтээлч хамтын ажиллагааг дэмжих

Багш олон талт оролцооны аргад суралцан,хичээл үйл ажиллагаанд аргачлалын арга зүйг тусган ажилладаг.

Суралцахад ээлтэй орчин бүрдүүлэх

Сургуулийн материаллаг болон сэтгэлзүйн орчныг сайжруулахад сургуулийн хамт олонд агуулга, аргазүйн дэмжлэг үзүүлж хамтран ажилладаг.

Сургуулийн засаглалыг бэхжүүлэх

Сургуулийн материаллаг болон сэтгэлзүйн орчныг сайжруулахад сургуулийн хамт олонд агуулга, аргазүйн дэмжлэг үзүүлж хамтран ажилладаг.

“АСА” аялал хэрхэн өрнөдөг вэ?

“АСА”-ын бүхий л үйл явц нь аргачлалын агуулга, арга зүй удирдамжийн хүрээнд хэрэгждэг

Lorem Ipsum is simply dummy text of the printing and typesetting industry. Lorem Ipsum has been the industry’s standard dummy text ever since the 1500s, when an unknown printer took a galley of type and scrambled it to make a type specimen book. It has survived not only five centuries, but also the leap into electronic typesetting, remaining essentially unchanged. It was popularised in the 1960s with the release of Letraset sheets containing Lorem Ipsum passages, and more recently with desktop publishing software like Aldus PageMaker including versions of Lorem Ipsum.

“Аюулгүй сургууль” аргачлал хэрэгжүүлэх арга хэрэгсэл

Аргачлалын танилцуулга, үзэл баримтлал

Сургуулийн материалллаг болон сэтгэлүйн орчныг үнэлэх түргэн үнэлгээний удирдамж

Төлөвлөлт, мониторинг, бүртгэлийн хэрэгслүүд

Сурагчдад амьдрах ухааны ур чадвар эзэмшүүлэхэд чиглэсэн дасгалын товхимол

Багш хичээл, үйл ажиллагаандаа эерэг хүмүүжлийн арга барилыг хэрхэн тусгаж ажиллах талаар зөвлөмж товхиол

Сурагчдын идэвх, оролцоог нэмэгдүүлэх, сургуулийн хамт олон хүний эрх болон хүүхдийн эрхийн талаар ойлголт мэдлэгээ нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны санаанууд

“АСА” сайн туршлагын сан

“АСА” аргачлал нь сургуулиудын санаачилгуудаар дамжин хэрэгждэг. Сургууль бүр өөрийн онцлог, хэрэгцээнд тохирсон аливаа үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлдэг.

Ангиараа биш өнгөөрөө

“АСА” аргачлал нь сургуулиудын санаачилгуудаар дамжин хэрэгждэг. Сургууль бүр өөрийн онцлог, хэрэгцээнд тохирсон аливаа үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлдэг.

Цааш үзэх...
Мэргэжил солилцоо

“АСА” аргачлал нь сургуулиудын санаачилгуудаар дамжин хэрэгждэг. Сургууль бүр өөрийн онцлог, хэрэгцээнд тохирсон аливаа үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлдэг.

Цааш үзэх...