SASA! АРГАЧЛАЛ

 

SASA! АРГАЧЛАЛ

Зорилго:

SASA! нь ЖСХ-ээс урьдчилан сэргийлэхэд нийгэм, хамт олныг дайчлах, олон нийтийн оролцоог үр дүнтэйгээр дэмжих, ингэхдээ хүчирхийллийн суурь шалтгаан болох эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн эрх мэдлийн тэгш бус байдлыг өөрчлөхөд тууштай анхаарч, хүний эрхэд суурилсан аргазүй, хандлагаар ажиллах цогц, бөгөөд энгийн аргачлал юм.

SASA! Аргачлалыг анх Уганда улс төдийгүй, Зүүн өмнөд Африкийн бүс нутгийн хэмжээнд хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг Raising Voices буюу “Дуу хоолойгоо өргөх нь” нэртэй Угандагийн ТББ, уг ТББ-ын Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх асуудлыг хариуцсан захирал Лори Мишу өөрийн болон түншлэгч байгууллагуудынхаа олон жилийн туршлагад суурилан боловсруулсан юм.

SASA! Аргачлал нь хэдийгээр ЖСХ-ээс урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн ч хүний эрхийн түгээмэл зарчимд суурилсан маш уян хатан, ашиглахад хялбар, энгийн ойлгомжтой маягаар зохиогдсон.

Зорилтууд:

  • Эрх мэдлийн тэгш бус байдал, хүчирхийллийг дэмжин тэтгэдэг хэвшмэл ойлголт, соёлын сөрөг хэм хэмжээг өөрчлөх замаар жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход хувь нэмрээ оруулах;
  • Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх үндэсний чадавхийг бэхжүүлэх:

Сургалтын онцлог:

  • SASA! бол эрх мэдлийн талаарх эргэцүүлэл
  • SASA! бол хүний эрх, ялангуяа эмэгтэйчүүдийн эрхэд суурилсан аргачлал
  • SASA! хүчирхийллийн эсрэг дугарч эхлэхийг санал болгодог
  • SASA! бол активистуудад зориулагдсан
  • SASA! дотоод сэтгэлийг хөнддөг, мөн проактив
  • SASA! нийгэм, хамт олны хэм хэмжээг өөрчлөхийг зорьдог
  • SASA! нийгэм, хамт олныг дайчилдаг
  • SASA! эрх мэдлийн тухай тогтсон хэм хэмжээг өөрчлөхөд нөлөөлдөг
  • SASA! өөрчлөлтийн давуу талыг чухалчилж үздэг