Зөвлөлдөх хэлэлцүүлэг #4
“ЗАЛУУ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ШАЛТГААН” хэлэлцүүлгийг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа.
Хүүхэд асрах үйлчилгээ, цэцэрлэгийн хүртээмжгүй байдал нь бага насны болон олон хүүхэдтэй эмэгтэйчүүдийн эдийн засгийн үйл ажиллагаанд оролцох боломжийг хязгаарлаж байгаа нь цаашид бодлогын түвшний хууль тогтоомжид өөрчлөлт оруулах, бодит нөхцөлд байдалд нийцүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.
Хэлэлцүүлэгт тодорхой чиг үүрэг хүлээсэн төрийн байгууллагууд болон судалгааг хийж гүйцэтгэсэн багийн гишүүд, ИНБ, хэвлэл мэдээллийн байгууллага зэрэг олон талын төлөөллүүд оролцлоо. Кэйс судалгааг гүйцэтгэсэн Цөм багийн гишүүддээ баярлалаа.