МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээнээс Сайн дурын ажилтны хөтөлбөр зарлаж, шалгарсан сайн дурынхныгаа хүлээн авах анхны уулзалтаа 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа.
Уулзалтаар Сүлжээний түүхэн замнал, үйл ажиллагаатай танилцаж хүний эрхийн активист болох суурь мэдлэг, ойлголт “Хүний эрх, жендэрийн тэгш байдал”-ын талаарх мэдээлэл хуваалцаж, сонирхолтой дасгал ажиллаж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Амралтын өдрийн цаг заваа бидэнтэй хамт өнгөрүүлсэн сайн дурын ажилтнууд болон багшдаа баярлалаа.