ДЕМОКРЕЙЗИ ЗАЛУУСЫН ТӨВ
МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ нь 2008 онд хүний эрх, бодит ардчилал, нийгмийн шударга ёсны төлөө залуусын активизмыг өрнүүлэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх зорилгоор “Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!” аяныг өрнүүлсэн билээ. Энэ аяны суурин дээр МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээний арга зүйн дэмжлэгтэйгээр аяны эрхэм зорилго, үнэт зүйлс, зарчим, үйл ажиллагааны арга хэлбэрийг өвлөн авсан “ДемоКрэйзи залуусын төв” ТББ 2013 онд байгуулагдсан. Тус төв нь хүний эрх, эрх чөлөө, жендэрийн тэгш эрх болон ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэх соёлыг залуусын дунд түгээн төлөвшүүлж, залуусын активизм, хөдөлгөөнийг өрнүүлэн, хувийн хөгжил, иргэний болон ардчиллын боловсрол, бүтээлч оролцоог нь нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна. www.democrazy.mn.