“Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл!

“Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвсэл!

МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ нь 2010 онд хүний эрх, жендэрийн тэгш эрхэд суурилсан, ил тод, ардчилсан, боловсролын бодлогод нөлөөлөх шинэ иргэний нийгмийн эвслийг байгуулахад маш их идэвх санаачлага, хүчин зүтгэл гаргаж, арга зүйн болон техникийн дэмжлэг туслалцаа үзүүлсэн.

7 сарын турш нухацтай хэлэлцсэний үр дүнд эрхэм зорилго, зорилт, үнэт зүйл, зарчимуудыг томъёолж, “Бүх нийт боловсролын төлөө” Иргэний нийгмийн үндэсний эвсэл 2010 оны 9-р сард байгуулагдсан. 

Эвсэл нь хүний эрхийн байгууллагууд, эмэгтэйчүүдийн болон хүүхдийн эрхийн төрийн бус байгууллага (ТББ), хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ТББ, хүүхэд, залуусын өөрийн удирдлагын бүлгүүд, үйлдвэрчний эвлэл, үндэсний болон бэлгийн цөөнхийн ТББ, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах ТББ, боловсролын асуудлаар ажилладаг ТББ зэрэг иргэний нийгмийн 34 байгууллагыг эгнээндээ нэгтгэн ажилладаг.

www.all4education.mn