“Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!” Залуусын аян

 “Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе!”

Залуусын аян

“Эрхийнхээ төлөө гараа өргөцгөөе” аян нь залуусын оролцоонд түшиглэсэн, сонирхолтой, хөгжилтэй, уян хатан арга хэлбэрээр хүний эрх, эрх чөлөө, ардчилал, жендэрийн шударга ёс болон нийгмийн шударга ёсыг эрхэмлэх соёлыг залуусын дунд түгээн төлөвшүүлж, залуусын хувийн хөгжил, иргэний боловсрол, бүтээлч оролцоог нэмэгдүүлэх зорилготой.

Аяны бүх үйл ажиллагаа залуусыг өөртөө илүү итгэлтэй, хүний эрх, эрх чөлөөний болон жендэрийн өндөр мэдрэмжтэй, иргэний боловсролтой, өөрийн болон бусдын эрхийг хамгаалах, аливаа асуудлыг тайван замаар, бүтээлчээр шийдвэрлэх, мөн өөрөө өөртөө шүүмжлэлтэй хандах чадвартай болж төлөвшихөд нь туслахад чиглэдэг.

Аяны хүрээнд сургагч нарын болон үе тэнгийнхний жендэрийн мэдрэмжтэй хүний эрхийн сургалт, эрх чөлөөний парад, хүний эрхийн фестиваль зэрэг олон нийтийг хамруулсан хөгжилтэй арга хэмжээ, сургуулийн насны хүүхдүүдэд зориулсан Эрхүүлэйгийн сургалт ба комикс, аянд оролцогч залуусын нөхөрлөл, сүлжээг хөгжүүлэх албан бус уулзалт, үдэшлэг зэргийг зохион байгуулдаг.

Аяны бүх үйл ажиллагаа тэгш эрх, харилцан хүндэтгэл, нээлттэй, хүлээцтэй байдал, хамтын шийдвэр гаргаж, хамтын хариуцлага хүлээх зарчимд тулгуурлан явагддаг.

Аяны санаачлагч, зохион байгуулагчид нь залуусын “Хөгжицгөөе” клуб,  МОНФЕМНЕТ, Монголын Эмнести Интернэшнл