“Хуулийг феминист өнцгөөс” сургалтаар жендэрийн хүлээлт, нийгмийн тогтсон ойлголтуудыг эргэцүүллээ

“Хуулийг феминист өнцгөөс” сургалтаар жендэрийн хүлээлт, нийгмийн тогтсон ойлголтуудыг эргэцүүллээ

“Хуулийг феминист өнцгөөс” сургалтын хүрээнд оролцогчид бидний өдөр тутмын амьдралд нөлөөлдөг жендэрийн хүлээлт, нийгэмд тогтсон ойлголтуудын талаар хамтдаа эргэцүүлж, өөрсдийн амьдралын туршлагаа хуваалцлаа.

Хэлэлцүүлгийн үеэр гэр бүл, хэвлэл мэдээлэл, нийгмийн оролцоо, шашин, төр засаг зэрэг олон орчинд эмэгтэй, эрэгтэй болон ялгаатай бүлгийн хүмүүст өөр өөр хүлээлт тавигддаг талаар ярилцав.

Оролцогчид эдгээр хүлээлт, нийгмийн тогтсон ойлголт нь хүний өдөр тутмын амьдралд хэрхэн нөлөөлдгийг өөрсдийн туршлагадаа тулгуурлан авч үзэж, бидний сонголт хийх боломж, хүртээмжтэй боломжууд, нийгмийн оролцоо, цаашлаад өөрийгөө хэрхэн харж, үнэлэхэд хүртэл нөлөөлж болохыг хамтдаа эргэцүүллээ.

Ингэхдээ бидний “хэвийн”, “угаасаа ийм” гэж хүлээн авдаг ойлголтууд хэрхэн бүрэлддэг, эдгээр нь хэний боломжийг нэмэгдүүлж, хэний сонголт, оролцоог хязгаарлаж болох талаар феминист өнцгөөс авч хэлэлцсэн юм.

Сургалтын энэхүү хэсгийг МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээний Гүйцэтгэх захирал Д.Энхжаргал чиглүүллээ.

“Хуулийг феминист өнцгөөс” сургалтыг Asia Pacific Forum on Women, Law and Development (APWLD)-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байна.