SASA Хамтдаа активизм: Уур амьсгалын боловсролыг хуульд тусгах залуусын санал, санаачилга

#SASA Хамтдаа активизм: Уур амьсгалын боловсролыг хуульд тусгах залуусын санал, санаачилга

#SASA Хамтдаа активизм – #ClimateEducators багийн залуус Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөлд боловсролын агуулгыг тусгах чиглэлээр санал, санаачилга боловсруулан ажиллаж байна.

Энэхүү үйл ажиллагаа нь Боловсрол эвслийн захиалгаар өнгөрсөн намар зохион байгуулсан SASA сургалтын үргэлжлэл бөгөөд сургалтад хамрагдсан залуучууд өөрсдийн сонирхсон нийгмийн асуудлыг сонгон авч, бодит нөлөөллийн активизм өрнүүлэх хэлбэрээр хэрэгжиж байна.

Тэд дараах үндсэн чиглэлүүдээр санал боловсруулан уриалж байна. Үүнд:

– Уур амьсгалын боловсролыг Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуульд тусгах
– Сургууль, их сургууль болон насан туршийн боловсролын хөтөлбөрт үе шаттайгаар уур амьсгалын боловсролыг нэвтрүүлэх
– Хүүхэд, залуучуудын оролцоо болон дасан зохицох чадварыг бодлогоор дэмжих
– Малчин өрх болон уур амьсгалын эрсдэлд өртөмтгий бүлгийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх

Энэхүү санаачилгын хүрээнд МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээний зохицуулах албаны 2 ажилтан мөн залуусын багт оролцон хамтран ажиллаж байгаа бөгөөд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөлд боловсролын агуулгыг тусгуулах бодлогын санал боловсруулах үйл явцад идэвхтэй оролцож байна.

Энэхүү хамтын ажиллагаа нь залуусын манлайлал, иргэний оролцоо болон бодлогын нөлөөллийг нэгтгэсэн уур амьсгалын шударга шилжилтийн чухал жишээ болж байна.