Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр туршлага солилцох уулзалт зохион байгуулагдлаа.

Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр туршлага солилцох уулзалт зохион байгуулагдлаа

Боловсролын яам болон НҮБ-ын Хүүхдийн сан санаачлан үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр туршлага солилцох уулзалтыг зохион байгууллаа. 

Уулзалтын үеэр үндэсний болон олон улсын байгууллагууд энэ чиглэлээр хэрэгжүүлж буй сайн туршлага, үр дүнтэй аргачлал, бодит хэрэгжилтийн сургамжуудаа танилцуулж, харилцан туршлага солилцлоо.

Энэ хүрээнд Боловсрол эвсэл болон гишүүн байгууллагууд сургуулийн орчин дахь жендэрт суурилсан хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтийг урьдчилан сэргийлэх, хамгааллын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй санаачилга, хөтөлбөрүүдээ танилцууллаа.

МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ нь Ерөнхий боловсролын 15 сургуульд хэрэгжүүлж буй “Аюулгүй сургууль” аргачлалаар дамжуулан сургуулийн орчинд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлд бодит хэрэгжилтийг ханган ажиллаж байна.