“Малчин эмэгтэйчүүдийн дуу хоолой” зөвлөлдөх уулзалт Баян-Өлгий аймагт зохион байгуулагдлаа

“Малчин эмэгтэйчүүдийн дуу хоолой” зөвлөлдөх уулзалт Баян-Өлгий аймагт зохион байгуулагдлаа

“Малчин эмэгтэйчүүдийн дуу хоолой” зөвлөлдөх уулзалт 2026 оны 01 дүгээр сарын 29–30-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү уулзалт нь малчин эмэгтэйчүүдийн хамтын хүч, дуу хоолойг нэмэгдүүлэх зорилготой, 3 жилийн хугацаанд хэрэгжих хамт олонд суурилсан цуврал арга хэмжээний нэг хэсэг юм.

Уулзалтын хүрээнд малчин эмэгтэйчүүдийн оролцоо, төлөөлөл, манлайллыг бэхжүүлэх хэрэгцээ, тулгамдаж буй асуудлууд, цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийг хэлэлцлээ.

Энэхүү үйл ажиллагаа нь малчдын, ялангуяа эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоо, төлөөллийг нэмэгдүүлэхэд чиглэсэн феминист хөдөлгөөнийг бэхжүүлэх чухал алхам боллоо.