Төв аймгийн Борнуур суманд малчин эмэгтэйчүүдийн хэрэгцээнд нийцсэн цогц үйлчилгээний загвар боловсруулах зорилготой “Нүүдэлчин ээжүүд” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд “Нууурын нүүдэлчид” малчин эмэгтэйчүүдийн дэмжих бүлэг албан ёсоор байгуулагдсан билээ.
Энэ удаад бид дэмжих бүлгийн идэвхтэй оролцогч А.Баясгалангийн түүхийг онцлон хүргэж байна.
А.Баясгалан “Нүүдэлчин ээжүүд” хөтөлбөрийн зар мэдээллийг фэйсбүүк хуудсаас анх олж харснаар бүртгүүлж, оролцохоор шийджээ. Тэрээр өнөөдөр дэмжих бүлгийн идэвхтэй гишүүдийн нэг болж, тогтмол уулзалт, үйл ажиллагаанд оролцож байна.
Монфемнет Үндэсний Сүлжээ, Хөөрхөн Зүрх ТББ – Beautiful Hearts Against Sexual Violence, Steps Without Borders NGO / Хил хязгааргүй алхам төв ТББ, PRINCESS Center хамтран хэрэгжүүлж буй “Нүүдэлчин ээжүүд” хөтөлбөрийн хүрээнд А.Баясгалан хөдөө гэрээсээ 20 гаруй км замыг туулан долоо хоног тутмын уулзалтуудад тогтмол зорин ирдэг байна.
Малчин эмэгтэйчүүдэд хоорондоо холбогдох, суралцах, хөгжих, мөн өөрсдийн тулгамдсан асуудал, хэрэгцээ шаардлагаа хамтран тодорхойлох орон зай бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж буй Thousand Currents байгууллагад талархал илэрхийлье.
We sincerely thank Thousand Currents for enabling spaces where herder women can connect, learn, grow, and collectively identify their shared challenges and needs.