“Нүүдэлчин ээжүүд” хөтөлбөрийн оролцогчдын зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдлаа

“Нүүдэлчин ээжүүд” хөтөлбөрийн оролцогчдын зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдлаа

 Төв аймгийн Борнуур суманд хэрэгжиж буй “Нүүдэлчин ээжүүд” хөтөлбөрийн хүрээнд оролцогчдын зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдлаа.

Тус хөтөлбөрийг МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээ ТББ, “PRINCESS” center, Хөөрхөн Зүрх ТББ – Beautiful Hearts Against Sexual Violence, Steps Without Borders NGO / Хил хязгааргүй алхам төв ТББ хамтран малчин, тариаланч эмэгтэйчүүдэд чиглэсэн үйлчилгээний цогц загварыг туршин хэрэгжүүлж байна.

Зөвлөлдөх уулзалтын үеэр оролцогчид өөрсдийн оролцооны туршлагаа хуваалцаж, тулгамдаж буй хэрэгцээ, шаардлагуудаа хамтран тодорхойллоо.

Энэ үеэр Борнуур суманд “НУУРЫН НҮҮДЭЛЧИД” малчин эмэгтэйчүүдийн дэмжих бүлэг албан ёсоор байгуулагдсанаа зарлаж, ахлагчаа сонгон, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсруулан танилцууллаа.

“Нүүдэлчин ээжүүд” хөтөлбөрийг Thousand Currents байгууллагын дэмжлэгтэйгээр МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээ, “Хөөрхөн Зүрх” ТББ, “Хил хязгааргүй алхам төв” ТББ, “Гүнж төв” ТББ хамтран хэрэгжүүлж байна.

The “Nomadic Mothers” program is jointly implemented by the MONFEMNET National Network in partnership with “Beautiful Hearts Against Sexual Violence” NGO, “Steps Without Borders Center” NGO, and the “Princess Center” NGO, with support from Thousand Currents.