“Нэг мөр – Цэг тавья” санаачилгын хүрээнд хэлэлцүүлэг зохион байгууллаа

“Нэг мөр – Цэг тавья” санаачилгын хүрээнд үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох, үүрэг хүлээгчдийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилготой хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

Энэ хүрээнд Монфемнет Үндэсний Сүлжээ “Нөлөөллийн тойрог” оролцооны дасгалыг зохион байгуулсан бөгөөд уг аргачлал нь оролцогчдод бусдын бодол санаа, итгэл үнэмшил, үйлдэл бидэнд хэрхэн нөлөөлдгийг ойлгож, нөхцөл байдлыг илүү өргөн, системийн түвшинд харахад дэмжлэг үзүүллээ.

Цаг үеэ олсон энэхүү санаачилгыг хамтран хэрэгжүүлсэн All for Education Mongolia, Хөөрхөн Зүрх ТББ, NTV Мэдээ болон бүх оролцогч талуудад талархал илэрхийлье.Үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсооход чиглэсэн олон талт, уялдаа холбоотой хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлэх шаардлага хэвээр байна.