2025 оны 11 дүгээр сарын 3–7-ны өдрүүдэд Боловсролын эвслийн гишүүн байгууллагуудын удирдлагууд, үндсэн ажилтнууд болон салбар зөвлөлийн гишүүдэд зориулсан “Жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь: Залуус активизм өрнүүлэх нь” сэдэвт оролцоот сургалт зохион байгуулагдаж байна.
Тус сургалт нь “SASA! ХАМТДАА – нийгэм, хамт олны хүчийг дайчлан үр дүнтэй ажиллах аргачлал”-д суурилсан бөгөөд оролцогчид жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтын оролцоо, активизмын арга барилд суралцаж, бодит үйл ажиллагаа төлөвлөхөд чиглэж байна.
Сургалтад хамрагдсан оролцогчид багаар ажиллан, 2026 онд жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход чиглэсэн активизмын санаачилга, жижиг төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа нь сургалтын чухал үр дүн юм.
Монфемнет Үндэсний Сүлжээ
Бүх нийт боловсролын төлөө! Иргэний нийгмийн үндэсний эвсэл
Хөөрхөн Зүрх ТББ
Хил Хязгааргүй Хуульчид
Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг (MFWA)
The LGBT Centre
Trans For Unity
Гүнж Төв
Эрдэнэтийн хотол олны хөгжлийн төв
YouthLEAD Mongolia
Өвөрхангай аймгийн “Хамтын Хүч – Хамгаалагдсан Хүүхэд” санаачилга
Хөвсгөл, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар зөвлөлүүд
Education Out Loud – Gender Equality & Social Inclusion
Энэхүү сургалт нь залуусын манлайлал, хамтын үйлдэл, орон нутгийн түвшний активизмыг бэхжүүлж, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх өргөн суурьтай хөдөлгөөн бий болгох зорилготой юм.