2025 оны 10 дугаар сарын 20–23-ны өдрүүдэд “SASA! ХАМТДАА – нийгэм, хамт олны хүчийг дайчлан үр дүнтэй ажиллах аргачлал” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
Тус сургалтад ХБХЭЭ холбооны Улаанбаатар хотын төв, мөн Ховд, Баян-Өлгий, Орхон аймгийн ажилтнууд оролцож, нийгэмд чиглэсэн өөрчлөлтийг хамтын хүчээр бий болгох SASA! Together аргачлалын онол, практик мэдлэг эзэмшлээ.
Сургалтыг хамтран зохион байгуулсан APDC Mongolia – Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо, идэвхтэй оролцсон оролцогчид, мөн энэхүү санаачилгыг санхүүжүүлэн дэмжсэн Норвегийн тусламжийн байгууллагад чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Сургалтын хүрээнд оролцогчид:
Хүүхэд бүрийн эрхийг хангах,
Сум, аймагтаа чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжийг сайжруулах,
Ялгаварлан гадуурхалтгүй, эрх тэгш нийгмийг төлөвшүүлэх,
Эрх мэдлийн тэнцвэргүй байдлыг бууруулах
зорилгуудын хүрээнд орон нутагт өргөн суурьтай хөдөлгөөн бий болгох, SASA! активистууд хамтдаа ажиллах шинэ санаа, стратеги, тактикийг боловсрууллаа.