Иргэний нийгмийн байгууллагууд ГБХНХЯ-ны Нийгмийн халамжийн газартай уулзлаа
Иргэний нийгмийн байгууллагууд ГБХНХЯ-ны Нийгмийн халамжийн газартай уулзлаа.
МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ нь Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл бүхий 29 оролцогчтой уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар “Ахмад настны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт”, идэвхтэй насжилт болон асаргааны хувилбарт үйлчилгээний шинэ журам, хэрэгжилтийн явц зэрэг чухал сэдвүүдтэй танилцаж, ахмад настны эрхийг хамгаалах чиглэлээр төр, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааны боломж, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэв.
Цаашид ахмад настны эрх, нийгмийн хамгааллыг хангах, насжилттай холбоотой бодлогын хэрэгжилтэд иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг тогтмолжуулах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Мөн ахмад настны тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт, холбогдох дүрэм журам, түүний хэрэгжилтийн талаар мэдээлэл авч, санал солилцлоо.